📅

Хуурамч дардастай өндөг худалдан борлуулсан аж ахуйн нэгжид 20.000.000 төгрөгийн торгууль ногдууллаа

🕔 2025/11/06 16:05

Хуурамч дардастай өндөг худалдан борлуулсан аж ахуйн нэгжид 20.000.000 төгрөгийн торгууль ногдууллаа

 

Монополын эсрэг газарт бусдын барааны тэмдгийн дардсыг хуурамчаар дуурайлган дарсан өндөг худалдаалж байгаа талаар нэр бүхий аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу шалгалт хийж, 2502000074 дугаартай зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлийн ажиллагааг явууллаа.

Шалгалтаар “Х” ХХК нь Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах хүнсний агуулахад хуурамч дардас бүхий, гарал үүсэл тодорхойгүй өндгийг жижиглэнгээр борлуулж байсан нь баримтаар тогтоогдсон байна. Энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар “Барааг … хууран мэхлэх, төөрөгдүүлэх … замаар худалдах, … хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн” байх тул Монополын эсрэг газрын улсын байцаагч 20.000.000 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулан, 157 хайрцаг өндгийг холбогдох журмын дагуу устгалд оруулан ажиллалаа.

Цаашид худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуй нэгж нь худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүний талаарх үнэн бодит мэдээллийг хэрэглэгчдэд өгч үйлчлэх, хуульд заасан гарал үүсэл, чанар аюулгүй байдлын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан борлуулж ажиллахыг анхааруулж байна.

 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?