📅

Л.Оюун-Эрдэнэ: 2012 оны уул уурхайн их тэсрэлтийг эргүүлэн авчирна

🕔 2024/10/07 11:11

Л.Оюун-Эрдэнэ: 2012 оны уул уурхайн их тэсрэлтийг эргүүлэн авчирна

 

Mining week 2024 олон улсын уул уурхайн үзэсгэлэн, хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр оролцжээ.

Тэрээр "Хайгуул, геологийг шинэ түвшинд гаргах, олборлолтоос боловсруулалтын түвшинд хүргэх, 14 мега төслийг хэрэгжүүлэн эдийн засгаа өсгөхөөр ажиллана. Монголд 2012 он эргэн ирж байна" гэдгийг онцлов.

Тодруулбал, 2012 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийснээр олон улсын хөрөнгө оруулагчдын эгнээ цуварч эхэлсэн гайхалтай он жил байсныг тэмдэглэв. Тиймээс бид 2012 оны их тэсрэлтийг авчирч, хөрөнгө оруулалтын бодлогын тогтвортой байдлыг хадгалахын тулд Монгол Улс маш том шийдвэр гаргаж, бодлогын тогтвортой байдлыг бий болгох 126 парламентын гишүүн бүхий танхимтай болсныг дурдав.  

Мөн эрчимтэй хөгжлийн шинэ 30 жил эхэлж байгаа бөгөөд засаглалын ил тод харилцааг бий болгож, урт хугацаанд эдийн засгийн ач холбогдлыг бий болгоно хэмээв. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас хөрөнгө оруулалтын, ашигт малтмалын эрх зүйн орчныг тогтвортой болгож, олон шат дамжлагыг үгүй хийнэ. Дэд бүтэц, эрх зүйн тогтвортой байдлаар дэмжлэг үзүүлж ажиллана гэв.



Монгол уул уурхайн салбартаа эрдэс баялгийн хайгуул, геологийн ажиллагааг олон улсын стандартад нийцүүлж, лицензийн нээлттэй байдлыг бий болгоно. Манай улсын дийлэнх судалгаа 1990-ээд оны дата өгөгдөл дээр явагддаг. Засгийн газрын зүгээс судалгаа, хайгуулд анхаарч, олон улсын стандартад нийцсэн өгөгдөл рүү шилжүүлэхээр хувийн хэвшлүүдтэйгээ хамтран ажиллана.

Дэвшилтэт технологи ашиглах, инновац нэвтрүүлэх, хүний нөөцөө бэлтгэхэд онцгой анхаарч, байгаль орчиндоо хор хөнөөлтэй биш тогтвортой эдийн засгийг би болгож, зөвхөн олборлолт хийхээр хязгаарлагдахгүй борлуулалт хийх түвшинд хүргэж, нийт иргэдийнхээ дэмжлэгийг авах боломжтойг илэрхийлэв.

Бүсийн интеграц бий болгож, эрх зүйн орчныг шинэчлэхээр Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан, энэ хүрээнд Францын Засгийн газартай хамтарсан ураны төсөл гэх мэт төслүүд дээр ажиллаж байгаагаа тэмдэглэв.

Харилцан ашигтай хамтын ажиллагааг, урт хугацаанд хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, та бидний хамтын ажиллагаа дараагийн 30 жилийн амжилтын эх байна гэдэг итгэлтэй байна хэмээв.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?