Улсын хэмжээнд ойн 3 түймэр асаж байна
Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум. Мунгараг багийн “Шар нуур" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 265 км, сумын төвөөс баруун хойд зүгт 160 км/-т www.icc.mn сайтад 07.03-ны өдрийн 14:32 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. 07.17-ны өдрийн 19:01 цагийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбарын алба хаагч, Улсын тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагчид түймрийн зүүн талаас 2-3 км замыг туулан баруун талд гарч ирсэн, захаар нь тойрч цурамд оруулахаар ажиллаж байна.
- Сэлэнгэ аймаг, Хүдэр сум. Баянцагаан 2 дугаар багийн “Цагаан зүрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс урд зүгт 38 км/-т ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 22:10 цагт хүлээн авсан. 07.15-ны өдрийн 22:21 цагт унтраасан түймэр алдагдаж, дахин ассан гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 23:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангитай хамтран ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулахаар 07.18-ны өдрийн 01:13 цагт түймрийн голомт руу хөдөлсөн.
- Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Бугант багийн "Марзын гарам" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 215 км, сумын төвөөс зүүн урд зүгт 116 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/-т ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 12:05 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч “Баянсуудал” ойн мэргэжлийн анги, “Жаврай” ойн мэргэжлийн ангийн алба хаагчид, Улаанбаатар Төмөр замын "Мод боловсруулах үйлдвэр"-ийн ажилтанууд хамтран 07.16-ны өдрийн 12:05 цагаас эхлэн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 07.17-ны өдрийн 09:30 цагт цурамд оруулан 14:22 цагт бүрэн унтрааж, Ерөө сумын Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 2 га орчим талбай өртөж шатсан.
- Сэлэнгэ аймаг, Мандал сум. Түнхэл багийн “Хүүш-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км, Мандал сумаас зүүн урд зүгт 90 км/-т firms.modaps.eosdis.nasa.gov сайтад 07.16-ны өдрийн 13:10 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамын газрын байгаль хамгаалагч, сумын ААН, байгууллагын ажилтнуудтай хамтран 07.17-ны өдрийн 18:00 цагаас эхлэн ойн гал түймрийг унтраах ажиллагааг 2 хэсэгт хуваагдан зохион байгуулан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 3 га орчим талбай өртөж шатсан