📅

Нэг хүний эрх ашгаас салж эмэгтэй сайдтай болох уу

🕔 2016/07/04 17:04

Нэг хүний эрх ашгаас салж эмэгтэй сайдтай болох уу

 

 Улсын их хурлын долоо дахь ээлжит сонгууль дуусч Монгол ардын нам ард иргэдийнхээ итгэлийг авч 65 суудлаар үнэмлэхүй ялалтыг байгуулсан. МАН-ын мөрийн хөтөлбөрт нийгэм, эдийн засгийн чиглэлээр олон талт асуудал тусгагдсан бөгөөд тэдгээрийг хийж хэрэгжүүлэхэд мэргэжлийн, туршлагатай багаар "Мэргэжлийн засгийн газар”-ыг байгуулахыг МАН мэдэгдээд байгаа.
          Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улсын их баяр наадам, Асемын олон улсын уулзалтаас өмнө шинээр бүрдэж буй парламентыг хуралдуулах, улмаар Засгийн газрыг байгуулах чиглэлийг өгч энэ сарын 5-ны өдөр УИХ-ын хурал хуралдах тов гарсан. Үүнтэй холбоотойгоор МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, бага хурлын товоо зарлан УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Нийслэлийн засаг даргад Су.Батболд, Нийслэлийн иргэдийн хурлын даргад Ц.Сандуйг дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх,  дараагийн Засгийн газарт ажиллаж сайд нарын нэрсийг ярилцах талаар яригдаж байна. 
           Монгол ардын нам энэ удаагийн сонгуульд чадварлаг эмэгтэйчүүдээ өрсөлдүүлсэн бөгөөд тэдний нэг нь Баянголын Л.Амгалан юм. УИХ-ын сонгуулийн 69 дүгээр тойрог буюу маш өрсөлдөөнтэй, эвгүй гэгдэх тойрогт намын эрчүүд нь хүртэл С.Эрдэнэтэй ил, далд өрсөлдөхгүй гэж чичрэн тэр тойрогт ирэх аавын хүү олдохгүй байсан гэдэг. Харин Л.Амгалан намын даалгаврыг хүлээн авч энэ тойрогт нэр дэвшин өрсөлдсөн юм. Тэрээр 69 дүгээр тойрогт С.Эрдэнэ гишүүнтэй өрсөлдөн хэдхэн саналыг хувиар ялагдсан ч Баянгол дүүрэгт намаа ялуулахын төлөө сонгочдын итгэлээр ихээхэн зүтгэсэн боловч "ХАХНХЯ-ны сайдтан” нийгмийн даатгалын салбараас царцаануудыг нисгэн өөрийн төлөө санал өгүүлсэн гэх мэт яриа намжаагүй байна. Гэхдээ Л.Амгаланг ялсанаас ялгаагүй юм боллоо хэмээн иргэд нь ярьж байна. Энэ удаа МАН хэд хэдэн бүсгүйчүүдээ хүнд өрсөлдөгчтэй өрсөлдүүлсэн ч эмэгтэйчүүд яаж тэмцэдгээ харууллаа. Одоо Засгийн газрын шинэ бүтцэд мэргэжлийн туршлагатай, улс төрч эмэгтэйчүүдийг квотоор оруулан ажиллуулах хэрэгтэй юм. 
          Тэгвэл Засгийн газрын өнгийг тодорхойлох бүсгүйчүүд болох Т.Ганди, Л.Амгалан, Ж.Цолмонг шинэ Засгийн газартаа оруулж ажиллуулбал мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хялбар болов уу ч гэсэн яриа саарал ордноор таржээ. Тодруулбал, Л.Амгаланг намыг гишүүд төдийгүй ард иргэдийн дунд шинээр бүрдэх Засгийн газарт нэг өнгө болж Хөдөлмөрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй сайдын албыг төвөггүй аваад явах чадвартэй нэгэн хэмээн ярилцаж байна. Мөн Т.Ганди ХАХНАЯ-ны сайдын албанд ярагдаж, өөр нэгэн өнгө болох Эрүүл мэндийн дэд сайд асан АУ-ны доктор Ж.Цолмонг ЭМЯ-ны сайдын албыг хаших магадлалтай, чадварлаг, бэлтгэгдсэн нэгэн. Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж салбарын бодлогын түвшинд ихээхэн зүйлсийг хийж хэрэгжүүлж байсан. Тиймээс намын нөхөд нь түүнд итгэл хүлээлгэн уналтанд ороод буй тус салбарыг босгоод, чиглүүлээд аваад явах бүрэн боломжтой хэмээн Эрүүл мэндийн сайдаар томилохоор ярилцсан сурагтай.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?