📅

Жюүрёог Монголын хоёр сүмоч нэг япон бөхийн хамт тэргүүлж байна

🕔 2024/03/22 14:23

Жюүрёог Монголын хоёр сүмоч нэг япон бөхийн хамт тэргүүлж байна

 

Хаврын башёгийн 12 дахь өдрийн барилдаан сонирхолтой болж өндөрлөв. Өнгөрсөн башёд жюүрёод түрүүлэн анх удаа макүүчид дэвшсэн Такэрүфүжи 11 дараалан давсан ялалтын буухиаг өчигдөр озэки Хоошёорюү С.Бямбасүрэн зогсоолоо. Түүнчлэн тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд явсан Оносато ч өвдөг шороодов. Ингэснээр 11-1 гэсэн амжилттай яваа Такэрүфүжигийн араас озэки Хоошёорюү, Котоновака, маэгашира Оносато, Гонояма гэсэн дөрвөн бөх нэхэж явна.

 

Тэгвэл озэки Киришима Б.Лхагвасүрэн, маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил, Рога А.Амарсанаа нар өвдөг шороодлоо. Тамавашигийн хувьд качигоши хийхийн тулд дахин унах эрхгүй болов.

 

Түүнчлэн жюүрёо зиндааг Дайшохо Ч.Шижирбаяр, Миторюү Б.Төрболд, Асокорюү нар есөн даваатай тэргүүлж явна. Үүнээс гадна макүшитад улсын гарди Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамъянтогтох, жониданд Кёкүкайюү Ш.Далайбаатар нар таван даваатай бол Онокацү Б.Чойжилсүрэн тавдугаар сарын тэмцээнд жюүрёод дэвших нь тодорхой болов. Түүнчлэн жюүрёод барилдаж буй Оошёоүма П.Дэлгэрбаяр дахин хоёр даваа авахад дээд зиндаанд дэвших магадлал өндөр болно.

 

Монгол бөхчүүдийн амжилт

Макүүчи зиндаа

З-Ё Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2-4 /өнжсөн/

З-О Киришима Б.Лхагвасүрэн 3-9

Б-О Хошёорюү С.Бямбасүрэн  9-3

Б-7 Тамаваши Б.Мөнх-Оргил 5-7

Б-15 Рога А.Амарсанаа 6-6

Жюүрёо зиндаа

Б-2 Миторюү Б.Төрболд 9-3

Б-4 Оошёоүма П.Дэлгэрбаяр 8-4

Б-6 Чиёошома Г.Мөнхсайхан 6-6

Б-7 Дайшохо Ч.Шижирбаяр 9-3

Б-9 Тамашохо Э.Энхманлай 5-7

Макүшита зиндаа

Б-2 Онокацү Б.Чойжилсүрэн 5-1

Б-6 Хокүтомарү Н.Чинзориг 3-3

З-9 Дэванорюү Т.Тэмүүлэн 1-5

З-11 Хокүтэнкай Г.Сүхбат 2-4

Б-20 Котокэнрюү Г.Билгүүн 3-3

З-27 Асахакүрюү Р.Жамъянтогтох 5-1

Б-29 Казэноүми Ц.Билгүүн 2-4

З-46 Араүма Б.Төртогтох 2-4

Санданмэ зиндаа

Б-1 Токисома Б.Анхбаяр 3-2

З-15 Саданохикари Д.Наранцогт 3-3

Б-18 Сэнхо Жигүүр 3-3

Жонидан зиндаа

Б-32 Кёкүкайюү Ш.Далайбаатар 5-1

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?