📅

Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаярыг огцруулах шаардлага хүргүүлэв

🕔 2023/11/23 14:01

Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаярыг огцруулах шаардлага хүргүүлэв

 

Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа, Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч Д.Энхтуяа нар Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаярыг огцруулах шаардлагыг хүргүүлж мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр "Батлан хамгаалах салбарт үүсээд буй нөхцөл байдал тогтолцооны асуудлаас эхтэй. Цэргийн алба бол шорон биш цэргийн мэргэшил олгох сургалтын байгууллага байх ёстой. Бодлого, төлөвлөлт алга. Зөвхөн түр зуурын гал намжаах бодлогоор яамдууд ажиллаж байна. Хүний эрхийн зөрчил, эдийн засгийн асуудал, ядуурал бүгдийг нь суурь хөрсөөр нь өөрчлөх хэрэгтэй. Өнөөдрийн эрх баригчдад яаж сонгуулийг угтсан улс төр хийх вэ гэдэг л бодлого байна.

Монгол Улсад, Засгийн газарт цаас дутаагүй, бодлого дутаагүй, хууль дутаагүй харамсалтай нь үүнийг хэрэгжүүлж байгаа сайд, дарга гэж нэг ч алга. Ямар ч хэрэггүй сайдын албан тушаалыг бий болгосоор байна” гэв.

Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа "Монгол Улсад өдөр ирэх тусам асуудлууд ар араасаа үүссээр байна. Энхийн цагт залуусаа цэрэг болгож эх орноо хамгаалуулахаар явуулдаг ч амь насаа алдах тохиолдол газар авсаар байна. Цэргийн албаны дэглэлт, яргалал байсаар байна. УИХ-ын 49 дүгээр тогтоол гарсан байна. Засгийн газар буюу Ерөнхий сайд Оюун-Эрдэнэд чиглэл ирсэн. Дүрмийн бус харилцааны учир шалтгааны тогтоох, улмаар үүнийг таслан зогсоо гэсэн боловч Батлан хамгаалах яам, Засгийн газраас дорвитой арга хэмжээ авсангүй алба хаагчдын амь нас, эрүүл мэнд хохирсоор байна” гэлээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?