📅

SocialPay аппликэйшн Umoney чанарын сертификат авлаа

🕔 2023/10/31 10:17

Нийтийн тээврийн төлбөр тооцоо гүйцэтгэгч “Улаанбаатар Смарт Карт” ХХК болон Голомт банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэн SocialPay аппликэйшнээр нийтийн тээврийн Umoney карт цэнэглэх боломжтой боллоо. Ийнхүү Улаанбаатар Смарт Карт ХХК-иас Голомт банкийг Umoney картыг цэнэглэх чанар, стандартын шаардлагыг бүрэн хангасныг баталгаажуулж Чанарын сертификатыг олгоод байна.

Голомт банк болон Улаанбаатар Смарт Карт компани хамтран өнгөрсөн онд нийтийн тээврийн цахим төлбөрийн үйлчилгээнд Голомт банкны картаар төлбөр төлөх боломжийг бүрдүүлсэн үйлчилгээг нэвтрүүлж, санамж бичиг байгуулсан билээ. Ингэснээр хэрэглэгчдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, өндөр нууцлал бүхий EMV/NFC дэвшилтэт технологи бүхий карт ашиглаж, хоёр талын харилцагчид нэг картаар бүх төрлийн төлбөр тооцоогоо хийх, хялбар, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг авах болсон юм. Тэгвэл энэ удаад иргэд, үйлчлүүлэгчид нийтийн тээврийн Umoney картаа цэнэглэхэд илүү хялбар болж, SocialPay аппликэйшний хэрэглэгчид Нэмэлт үйлчилгээ хэсэгт байрлах Umoney цэс рүү орж, картаа уншуулаад л автобусны картаа цэнэглэх боломжтой боллоо.

зураг
 

“Улаанбаатар Смарт Карт” компани нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системийг нэвтрүүлсэн бөгөөд иргэд Umoney картаар төлбөрөө төлөхөөс гадна дамжин суух хөнгөлөлт, нийтийн тээврийн үйлчилгээний мэдээлэл, автобус хэзээ ирэх, хаана явж байгааг гар утасны аппликэйшн ашиглан харах үйлчилгээ үзүүлж буй юм.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?