📅

Дархан-Уул аймгийн 435 дугаар хорих ангиас 126 хүн суллагдав

🕔 2015/11/06 13:47
Дархан-Уул аймгийн 435 дугаар хорих ангиас 126 хүн суллагдав

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 78 дугаар тогтоолоор байгуулагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс Пүрэв гарагт /2015.11.04/ Дархан-Уул аймагт ажиллав.

Комиссын гишүүдийг аймгийн удирдлагууд угтан авсны дараа Засаг даргын Тамгын газарт хуульчидтай уулзалт хийлээ. Энэ үеэр хорих 435 дугаар ангийн дарга, хурандаа В.Хосбаяр Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу тус хорих ангиас суллагдах болон хуульд хамрагдах ялтны талаар мэдээлэл танилцуулав. 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуульд тус хорих ангиас 197 ялтан хамрагдаж, 126 хүн суллагдаж байгаа бол 51 хүний ял хасагдаж, 20 хүн хамрагдах юм байна. 

Мөн аймгийн Цагдаагийн газар хяналтад байгаа этгээдүүдийн хяналтыг зогсоох, хувийн хэргийг хаах бэлтгэл ажлыг ханган, ажлын төлөвлөгөө гарган тухай бүр гүйцэтгэлийг ханган ажилласан болохоо комиссын бүрэлдэхүүнд мэдээлсэн юм. Түүнчлэн дээрх ажлын хүрээнд хорих ангиас хугацаанаасаа өмнө суллагдсан 25, хорих 435 дугаар ангиас Өршөөлийн хуульд хамрагдан суллагдах магадлалтай 120 ялтанд нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах, ажлын байранд зуучлах, тэтгэлэг төсөлд хамруулах талаар "Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс”, "Эзэн хичээвэл заяа хичээнэ” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагуудтай хамтран сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулжээ. 
Дархан-Уул аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх П.Мөнхзул жирийн дэглэмтэй 445 дугаар хорих анги, чанга дэглэмтэй 435 дугаар хорих ангиас Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж буй ялтнуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулав. Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн шүүхүүдийн хэмжээнд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлж буй явцын талаарх мэдээллийг комиссын гишүүдэд танилцуулсан юм.

Мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх комиссын дарга Д.Ганбат хэлсэн үгэндээ, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хууль нэг л удаа үйлчилнэ. Урьд нь 5 удаа Өршөөл үзүүлэх тухай хууль баталж байсан бөгөөд 6 дахь удаагийн Өршөөл үзүүлэх тухай хууль захиргаа, эрүүгийн хэргүүдийг хамруулсан, цаг хугацааны хувьд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсантай давхацсан, мөн Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулсан зэрэг хэд хэдэн онцлогтой болохыг тэмдэглэн хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын баталсан хууль, тогтоолууд болон хэлэлцэж буй асуудлуудын талаар Дархан-Уул аймгийн удирдлагууд, хуульчдад мэдээлэл хийлээ. 

Үүний дараа комиссын гишүүд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх явцад ямар нэг бэрхшээл гарч байгаа эсэхийг Дархан-Уул аймгийн хуулийн байгууллагынханаас асууж, харилцан ярилцаж, зөвлөмж өглөө. 
 
Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорих 445 дугаар ангид ажиллаж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжилтийн явц болон аймгийн Давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцав. 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх ажлын комиссын Дархан-Уул аймагт ажиллах бүрэлдэхүүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, комиссын нарийн бичгийн дарга Г.Туулхүү, Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн, комиссын гишүүн Т.Уранцэцэг, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?