📅

Эх Тэрэлж “Менторшип” хөтөлбөртэй хамт

🕔 2023/06/28 13:11

Голомт банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг амжилттай хөгжүүлэхэд нь зөвлөн дэмжих зорилгоор “Менторшип” хөтөлбөрийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн. Өнгөрөгч онд “Менторшип” хөтөлбөрийн хүрээнд 3 компанид зөвлөх үйлчилгээг үзүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд дэмжин ажилласны нэг нь Шинэ бага хүрээ ХХК буюу Эх Тэрэлж амралтын газар юм.

 

Эх Тэрэлж амралтын газар нь: 2008 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотоос 49 км -ийн зайд, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт, олны нэрлэж дадсанаар Зуун ламын агуйн ойролцоо байршилтай. Тус амралтын газар нь зуны улиралд нийт 100 хүн, харин өвөл 52 хүн хүлээн авах хүчин чадалтай дөрвөн улирлын тохилог амралтын газар юм. Оргил ачаалал нь зуны саруудад болон тэмдэглэлт баярын үеэр таардаг бөгөөд гадаад, дотоодын жуулчид эн тэнцүү давтамжтай үйлчлүүлдэг байна. 

 

“Менторшип” хөтөлбөрийн зөвлөх үйлчилгээний хүрээнд Эх Тэрэлж амралтын газрын байгалийн тогтцод зохицох нүүдэлчин ахуйн соёл болон байгууллага, хамт олонд чиглэсэн үйлчилгээний стандартыг хөгжүүлж, түүнд тохирсон стратегийг тодорхойлон хэрэгжүүлсэн. Харин тухайн стратегийг зөв, оновчтой хэрэгжүүлэхэд хөтөлбөрийн менторууд тусалж дэмжин, арга зүйн зөвлөгөөг өгч чиглүүлсэн юм. Шинэ бага хүрээ ХХК буюу Эх Тэрэлж амралтын ментороор Голомт банк ажиллаж, хөтөлбөрийн төгсгөлд борлуулалтыг нэмэгдүүлэхээс гадна үйл ажиллагаанд хамгийн их нөлөөлдөг ажилтнуудын гүйцэтгэлийн чадамжийг нэмэгдүүлж чадсан эерэг үр дүнг хамтдаа бүтээлээ.

 

сонин mn

 

Энэхүү хөтөлбөрт ажиллаж буй мэргэжилтнүүдийн зүгээс цаашид Эх Тэрэлж амралт нь Голомт банк болон менторуудын чиглүүлэг дэмжлэгийг стратеги ба үр дүнгийн удирдлагатай холбосноор санхүү, орлогын өндөр өсөлтийг гаргах боломжтой хэмээн дүгнэж буй юм.

 

“Менторшип” хөтөлбөр нь Шинэ бага хүрээ ХХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, тогтвортой хөгжих эхлэлийг тавьсан чухал ач холбогдол бүхий төсөл байлаа. Голомт банкнаас энэ жил жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих “Менторшип” хөтөлбөрөө дахин хэрэгжүүлж, илүү олон бизнес эрхлэгчид, байгууллагуудыг хамруулахаар төлөвлөөд байна.

Банкны үйлчилгээ болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авах боломжтой боллоо.

Харилцагч та орон нутаг болон Улаанбаатар хотод байрлах 160 шинэчлэгдсэн КИОСК төхөөрөмжийг ашиглан E-Mongolia болон банкны зарим үйлчилгээг илүү ойроос аваарай.

 

#KIOSK

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?