📅

ЦЕГ: 10 настай хүүхдийг дайрсан хэргийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна

🕔 2023/05/18 18:42

ЦЕГ: 10 настай хүүхдийг дайрсан хэргийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна

 

Бага насны хүүхэд автобусны өмнүүр гүйж яваад автомашинд мөргүүлсэн гэх бичлэг цахимд орчинд гарсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн замд энэ оны тавдугаар сарын 5-ны өдөр уг осол гарсан.

"Nissan Navera" маркийн тээврийн хэрэгслийн жолооч явган зорчигч болох 10 настай эрэгтэй хүүхдийг мөргөсөн байна.

Хүүхдийн эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт Тээврийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа" хэмээн мэдээлэв. 

скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?