📅

Азийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын эрэгтэй баг түрүүллээ

🕔 2023/04/03 11:37

Азийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын эрэгтэй баг түрүүллээ

 

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй баг түрүүллээ.  Манай баг аваргын төлөөх тоглолтод сүүлийн гурван тэмцээний аварга Австралийг 21:18-аар буулгаж авав. Онооны харьцаа 18:18 болсон эгзэгтэй мөчид А.Ананд алдаатай холын шидэлтээ оновчтой болгож, улмаар торгуулийн шидэлтээ цагаригт хийснээр багтаа ялалт авчирлаа. 

 

Финалын тоглолтод Э.Дөлгөөн 8 оноогоор багаа тэргүүлсэн бол А.Ананд 6, О.Энхбаатар 5, Д.Дэлгэрням 2 оноо тус тус авлаа.   Монголын шигшээ өмнө нь Австралитай хоёр удаа финалдаж, хоёуланд нь ялагдаж байв. Азийн аварга болсноор Монголын баг Парисын олимпын эрхийн төлөөх тэмцээнд оролцох эрхээ авч байгаа юм.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?