Путин гадаадад цагаачилсан 100 мянган иргэндээ тэтгэвэр төлнө
Орос, Израиль улсууд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойгоо тэмдэглэж байна. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин эх оронд нь айлчилж байгаа Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн хамт зарим нэг гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Эхлээд Оросын иргэншлээс татгалзан Израиль руу цагаачилсан 30 мянган хүнд тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө төлөх үүргийг Орос улс өөртөө хүлээжээ. Сонирхолтой нь, шинэ хэлэлцээрийн дагуу бүр ЗХУ-ын үед гадагшаа гарсан хүмүүс хүртэл одоо Оросоос тэтгэвэр авахаар боллоо. Өөрөөр хэлбэл, хэзээ ч Оросын иргэн байгаагүй хүмүүс.
"Израильд ийм тэтгэвэр авах хүмүүсийн тоо 100 мянга хүрнэ" гэж Оросын Хөдөлмөрийн сайд Максим Топилин мэдэгдлээ. Өндөр насны тэтгэврээс гадна тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэмж энд багтах аж. Одоогоор Израильд амьдардаг оросуудаас зөвхөн Оросын иргэншилтэй 32 мянган хүн тэтгэвэр авдаг ажээ.
Хоёр Ерөнхийлөгчийн хэвлэлийн хурлын үеэр нэгэн сонирхолтой үйл явдал болж, Путин орчуулагч эрд сануулга өгчээ. Гэтэл залхуу орчуулагч нь Израилийн Абсорбци (Цагаачлалын бодлогыг хэрэгжүүлэх) ба Иерусалимын асуудал эрхэлсэн сайд Зеэв Элькин байж таарав (зургийг доор хавсаргав). Зеэв Элькин энэ удаа Биньямин Нетаньяхуд тавьсан асуултыг орчуулсангүй, уг асуултыг оросуудад сонирхолгүй гэж үзсэн байна.
Харин Путин "Орчуулагчийн бодол буруу, бидэнд ч бас сонирхолтой шүү. Манайд цөөхөн хүн иврит хэлээр ярьдаг нь харамсалтай. 1,5 сая маань эргэж ирэхээр илүү олширно гэж найдаж байна" хэмээн алиалав. Дашрамд дурдахад, одоо 1,5 сая орос Израильд амьдардаг юм байна.

Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих