Украины Ерөнхий штаб: Оросын арми 70 пуужин харвасан
🕔 2023/01/27 17:29

Пүрэв гарагт Оросын арми Украин руу дахин өргөн цар хүрээтэй цохилт өгч, үүний улмаас 11 хүн амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Украины Ерөнхий штаб баасан гарагийн өглөө гаргасан мэдээлэлдээ пүрэв гарагт Оросын арми 70 пуужин харвасан хэмээжээ. Энэ талаар ВВС агентлаг дамжуулсан байна.
"Дайсан 44 агаарын цохилт өгсний 18 нь "Шахед-136" төрлийн дрон ашигласан цохилт байсан. Бүх камиказе дроныг устгасан. Мөн 70 пуужин харваснаас 47-г амдан устгасан" хэмээн Украины Ерөнхий штабын тайланд өгүүлжээ.
Пүрэв гарагт Украины тал мэдээлэл өгөхдөө, Оросыг 55 пуужин харвасан гэсэн бол пүрэв гарагийн орой гаргасан тайлан мэдээлэлд 59 пуужин харвасан гэж өөрчилж байлаа.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/546811
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих