📅

2040 он гэхэд БНХАУ АНУ-ын хүн амтай тэнцэхүйц өндөр настантай болно

🕔 2023/01/20 12:56

БНХАУ хүн ам нь 1960 оноос хойш анх удаа буурсан тухай өнгөрсөн мягмарт гарагт мэдээлсэн. Гэхдээ зөвхөн хүн амын өсөлтийн асуудал БНХАУ-д тулгамдаж байгаа юм биш. Тус улсын хүн ам дунд эзлэх настай хүмүүсийн тоо өсөж байгаа нь мөн тулгамдсан асуудал болоод байна. ДЭМБ-аас тооцоолж буйгаар 2019 онд БНХАУ-ын нийт хүн амын 254 саяыг 60-аас дээш насныхан эзэлж байсан бол энэ тоо 2040 гэхэд 400 сая болж өсөхөөр байгаа аж.  БНХАУ-ын хүн ам 1999 оноос хөгширч эхэлсэн бөгөөд 2026 онд хөгшин улс, 2047 он гэхэд супер хөгшин улс болно гэдгийг “Nanyang” технологийн их сургуулийн гадаад харилцаа, олон улсын бодлогын тэнхимын профессор Сабрина Лук онцолжээ.
Сингапурын Үндэсний их сургуулийн төрийн бодлогын дэд профессор Гу Чинян “Хятад улс хариу арга хэмжээ авахад  оройтсон сорилттой тулгарч байна. Тэд Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад 10 орчим жилээр хоцорсон. Хятад улс “Нэг хүүхэд” бодлогоо дөнгөж зургаа, долоон жилийн өмнө халсан. Хэрвээ тэд таван жилийн өмнө үүнийг хийсэн бол ийм сорилттой тулгарахгүй байх байсан” гэжээ.
 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?