📅

Алтан шаахайн эзэн Килиан Мбаппегийн талаарх сонирхолтой ТАВАН баримт

🕔 2022/12/19 14:49

Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах “Катар 2022” тэмцээн Аргентина Улсын ялалтаар өндөрлөлөө. Тус тэмцээний финалын тоглолтод Франц Улсын Килиан Мбаппе хет-трик хийж,  ДАШТ-д найман гоол оруулснаар алтан шаахайн эзэн болсон билээ. Алтан шаахайн эзний талаарх сонирхолтой ТАВАН баримтыг хүргэж байна.
    Килиан Мбаппе Лоттен 1998 оны арванхоёрдугаар сарын 20-нд төржээ. Тэрбээр 1970 онд байгуулагдсан Парис Сен-Жермен багын тамирчин юм.

2018 он: Дэлхийн аваргын финалд гоол оруулсан хоёр дахь өсвөр насны тамирчин

      Дэлхийн аваргын түүхэнд Мбаппе ДАШТ-ий финалд гоол оруулсан хоёр дахь өсвөр насны тамирчин боллоо. Анхны өсвөр насны  хөлбөмбөгчин нь домогт тамирчин Пеле байсан юм. Мбаппе 2018 онд дэлхийн аварга болсны дараа Пеле "Хэрэв Килиан миний дээд амжилтыг ахиулсаар байвал би дахин гутлынхаа тоосыг тайлах хэрэг гарч магадгүй" гэж хошигносон байдлаар бичиж байжээ.

Монакогийн хөлбөмбөгийн клубын түүхэн дэх хамгийн залуу тоглогч

      Монакогийн хөлбөмбөгийн клубийн түүхэн дэх хамгийн залуу тоглогч нь Мбаппе юм. Тэрбээр анх 14 настайдаа Монако багт гэрээ байгуулж, 2015 оны арванхоёрдугаар сард 16 настайгаасаа талбайд гарч тоглож эхэлжээ. TIME сэтгүүл түүнийг 2018 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий 25 өсвөр насныхны жагсаалтад оруулж байсан байна. 

Мбаппе бусад орны төлөө тоглох боломжтой байжээ

     Мбаппе Францын бүх цаг үеийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг хэдий ч түүнд Алжир эсвэл Камеруны шигшээд тоглох сонголт байсан. Мбаппегийн ээж Алжираас, аав нь Камерунаас гаралтай тул олон улсын тавцанд улсаа төлөөлөхөд түүнд иргэний харьяалал олгох өргөн боломж байжээ. Даанч тэр тэгэхийг хүсээгүй. Харин ганцхан Францын төлөө бүх сэтгэл, зүрх, хөдөлмөрөө зориулж байна. 

Аваргуудын лигт 54 гоол оруулсан

     Мбаппе дөнгөж 22 настай байхдаа Аваргуудын лигт оруулсан гоолоороо Самуэль Это’О, Кака, Уэйн Рүүни нараас өндөр амжилт үзүүлж чадсан юм. Тэрбээр 2016-2017 оны улиралд дэбют хийснээсээ хойш Аваргуудын лигт 54 гоол оруулахад шууд оролцож, 51 тоглолтод 31 гоол, 20 оновчтой дамжуулалт өгчээ.

Мбаппе хөлбөмбөгийн хоёр дахь хамгийн үнэтэй тоглогч юм

     Тэрбээр Парис Сен-Жерментэй 180 сая еврогийн гэрээтэй билээ. ПСЖ Мбаппед 180 сая евро болон урамшуулал төлжээ.Харин  хөлбөмбөгчин Неймар 222 сая еврогоор Барселонагаас ПСЖ-д шилжсэний дараа хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй хоёр дахь тамирчин болж байв.


 

Дашрамд дурдахад залуу хөлбөмбөгчин Килиан Мбаппе эхнэр, хүүхэдгүй бөгөөд жүжигчин Эмма Смет, Францын загвар өмсөгч Инес Рау нартай болзож байжээ.

Килиан Мбаппегийн инстаграм хуудас 82.1 сая дагагчтай билээ.  k.mbappe

скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?