📅

​Ирэх онд эдийн засагт юу болох вэ

🕔 2022/12/01 15:18


Дэлхий нийтээрээ эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаа ч манай улс бүс нутагтаа хамгийн "хүнд" улс болоод байна. 2023 он цар тахлын жилүүдээс ч хүнд байхыг Дэлхийн банк, ОУВС дэлхийн улс орнуудад анхааруулсан. Тэгвэл ирэх хавраас манай улсын эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрнэ гэдгийг мэдээлэлд ойр хүмүүс яриад эхэллээ.
Он гарснаас хойш монгол төгрөгийн ханш 20 хувиар унаж, инфляц 15 хувьд хүрч, улсын гадаад валютын албан нөөц 50 хувиар буурч, хамгийн сүүлийн шинэчилсэн мэдээллээр 2.7 тэрбум ам.долларт хүрсэн. Цаашид гадаад валютын албан нөөц 2.1 тэрбум ам.доллар, түүнээс доошилбол манай улс албан ёсоор дампуурлаа зарлах нөхцөл үүснэ гэдгийг зарим эдийн засагчид анхааруулав. Тиймээс ч Засгийн газрын түвшинд валютын нөөц нэмэгдүүлэх Ажлын хэсэг гаргаж, уул уурхайн томоохон компаниудад экспортын орлогоо нэмэх, доллар олж ирэх үүрэг өгөөд буй. 
2023 онд зөвхөн гадаадын бонд, зээлийн хүүгийн төлбөрт 1.2 их наяд төгрөг төлнө. Дээрээс нь, Чингис бондын үлдэгдэл 140 орчим тэрбум төгрөг, Засгийн газрын баталгаатай 30 тэрбум иений Самурай бонд, Хөгжлийн банкны 500 сая ам.долларыг төлнө. Энэ бүх өр төлбөрийг төлөх төгрөг ч, валют ч манай улсад байхгүй. Хэрвээ өрөө төлж чадахгүй бол мөн л дампуурлаа зарлах эрсдэл үүснэ.
Гэхдээ зүгээр сууж байгаад дампуурлаа зарлахгүй нь ойлгомжтой. Тиймээс бонд босгож, дахин санхүүжүүлэх гарц хайж эхэлсэн  ч манай эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч бондын хүү асар их өсөхөөр байгаа. Манай улс 10-аас дээш хувийн хүүтэй бонд гаргах боломжтой болжээ. Харин авч болох хамгийн бага хүүтэй бонд босгох, зээл  судлахад хоёр л гарц байгаа аж. Нэгд, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах. Хоёрт, “Ногоон зээл”. Ногоон зээл бол зорилтод төсөлд олгодог зээл учраас бид авчихаад өрөө төлж, эсвэл валютын нөөцөө нэмэгдүүлэх боломжгүй. Тиймээс манайд зөвхөн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах л гарц үлдсэн. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдвал бусад эх үүсвэрээс нэг хүртэлх хувийн хүүтэй зээл бидэнд олдоно. Өрөө ч дарна, валютын нөөцөө ч нэмэгдүүлнэ. Гэхдээ ОУВС-гийнхан хөтөлбөрөө манай улсад хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжид төсвийн зардлаа гурван их наядаар бууруулах, төрийн өмчит компаниудын өрийг бууруулах зэрэг  гурван шаардлага тавиад байгааг эх сурвалж мэдээлэв. Хөтөлбөрт хамрагдахын тулд ОУВС-аас тавьж байгаа шаардлагыг биелүүлж, эдийн засгийн дэгтэй байх ёстой. Магадгүй төсөвтөө тодотгол хийж, татвар ч нэмэхийг үгүйсгэхгүй.
Ирэх жил эдийн засаг улам хүндэрч, иргэд үнийн өсөлтийн доороос өндийж чадахгүй болох нь.

http://itoim.mn/article/peA6j/35784
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?