📅

Монголоороо бахархсан өдрүүдээр төрдөө үнэлүүлсэн эрхмүүд

🕔 2022/11/28 10:33

Монголоороо бахархсан өдрүүдээр төрдөө үнэлүүлсэн эрхмүүд

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн салбартаа амжилт гаргасан эрхмүүдэд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон,  төрийн дээд цол, медаль гардуулав. Монголоороо бахархсан өдрүүдээр төрдөө үнэлүүлсэн эрхмүүдийг онцолж байна.

 

ЖАК УЭТЕРФОРД, Д.ДОРЖГОТОВ НАРТ “ЧИНГИС ХААН” ОДОН ХҮРТЭЭВ

“Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан”, “Монголын их хатдын нууц товчоо”, “Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд” зэрэг судалгааны бүтээл, ном зохиол туурвисан АНУ-ын иргэн, эрдэмтэн судлаач, доктор, профессор Жак Уэтерфорд, Их эзэн Чингис хааны монгол түмэнд өвлүүлэн үлдээсэн газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов нарт “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ.  Академич Д.Доржготов энэ үеэр  "Шинжлэх ухаан, технологи нь аливаа улс орны эрчимтэй хөгжлийн тулгуур хөшүүрэг, хөдөлгүүр болсон.   Энэ цаг үед төрөөс эрхэм дээд шагналаа эх орны олон зуун эрдэмтэн судлаачийн төлөөлөл надад олгосон нь шинжлэх ухааны салбарт өгч буй үнэлгээ, том итгэл, гүн хүндэтгэл хэмээн ойлгож байна” гэж онцоллоо. Харин АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд “Мөнх тэнгэр Чингис хааныг, түүний ард түмнийг, хувь заяаг нь мэдсээр ирсэн. Чингис хааны ариун үндэстэн, үр хүүхдүүдийг Монголын мөнх хөх тэнгэрийн алтан гэрэл цацраг үүрд гийгүүлж байхыг ерөөж залбирч байна. Энэ бол Чингис хааны төрсөн нутаг. Монголын сайхан орон” хэмээн онцолж байлаа.

 

ГУРВАН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ТӨРЛӨӨ

Дэд бүтцийн сайд асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Жигжид,  “Эрчим төсөл” ХХК-ийн зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Нанжаа, “Багануур” ХК-ийн экскаваторын машинч, гавьяат уурхайчин Г.Отгонпүрэв нарт “Хөдөлмөрийн баатар” цол  хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одон гардууллаа. Хөдөлмөрийн баатар Б.Жигжид нь  ээлжийн диспетчерээс ажлын гараагаа эхэлж, салбарын сайд хүртэл дэвшин, дэд бүтцийн салбарт 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулсан.  Энэ хугацаандаа  “Мянганы зам”, “Эрчим хүчний нэгдсэн систем”, “Монголын холбоо, мэдээллийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги”, “100 мянган нарны гэрэл” зэрэг богино, дунд, урт хугацааны томоохон төсөл, хөтөлбөр санаачлан, удирдан хэрэгжүүлжээ.

 

Ардын уран зохиолч цолоор:

Соёлын гавьяат зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Таукейн Султаныг

Гавьяат тамирчин цолоор:

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатар, Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяа, Буудлагын спортын үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Мөнхзул, Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Лхагвагэрэл, Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Отгонжаргал, Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Шоовдор, Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ, Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Х.Энхтуяа нарыг шагналаа.

Гавьяат дасгалжуулагч цолоор:

“Мүүн дэйнс” хамтлагийг үүсгэн байгуулагч, Бүжгийн спортын улсын шүүгч, олон улсын хэмжээний мастер О.Саранхүү.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ахмад ажилтан, доктор, профессор Б.Сумьяабаатар, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрэн, дундад үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор С.Цолмон.

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

Үндэсний урлагийн их театрын ахмад уран бүтээлч, морин хуурч, удир­даач, хөгжмийн зохиолч М.Батбаяр

Гавьяат хуульч цолоор:

Төрийн тусгай хамгаалалтын газ­рын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Ц.Тунсаг.

Гавьяат багш цолоор:

ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш ахмад багш, доктор, профессор Н.Надмид, “Шүрэн цох” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Сосорбарам, Зөвлөх багш Б.Доржсүрэн, СЭЗИС-ийн зөвлөх С.Ишцэдэн, ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн зөвлөх Б.Пүрэвтогтох, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Х.Сэлэнгэ нарыг тус тус шагнажээ.

Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:

 “Төвшин ёс төв” ТББ-ын зөвлөх Л.Доржсүрэн, Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор, Дорноговь аймгийн ОБГ-ын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа П.Гүндсамбуу, “Нүхт тур” ХХК-ийн дэд захирал Н.Одсүрэн, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын дарга И.Жаргалсайхан.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

Геологийн төв лабораторийн дарга асан, зөвлөх инженер О.Доржрэнчин “Мон сертф” ХХК-ийн зөвлөх О.Намжил, “Суман гүн трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, зөвлөх Н.Дашхүү, Уул уурхай, эрчим хүчний салбарын ахмад ажилтан Р.Сундуй нарыг шагнав.

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:

“Хүрмэн” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Дашрэнцэн, АШУҮИС-ийн багш  Д.Одонтуяа.

Хүний гавьяат эмч цолоор:

“Интермэд” эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч Д.Гэрэлмаа, “Ананд-Хужирт” рашаан сувиллын их эмч М.Батжаргал.

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтан Л.Мэндсайхан, “Өдрийн сонин”-ы ахмад сэтгүүлч, зохиолч Б.Цогзаяабаатар.

Байгаль, орчны гавьяат ажилтан цолоор:

Хөвсгөлийн Улаан тайгын УТХГ-ын захиргааны дарга Ж.Төмөрсүх.

Гавьяат барилгачин цолоор:

Монголын зөвлөх зэрэгтэй инженерүүдийн холбооны тэргүүн В.Ганбаатар, “Уран тогоо” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, зөвлөх инженер Д.Банзрагч.

Гавьяат агрономич цолоор:

Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Я.Мягмарсүрэн  нарыг тус тус шагналаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 230 (6962)

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?