Монголоос ОХУ-д очсон япон иргэнээс их хэмжээний валют хураажээ
🕔 2022/11/01 13:00
ОХУ-ын Эрхүү хотын гаалийн байцаагч нар Улаанбаатар - Эрхүү чиглэлийн онгоцны зорчигч Японы иргэнээс их хэмжээний валют хураан авчээ. Гаалийн үзлэгт орохдоо тэрээр хориотой ямар нэг зүйл байхгүй гэж мэдүүлсэн ч гар ачаанд нь 38,6 мянган ам.доллар, 83 мянган япон иэн, 75 мянган төгрөг, 100 евро, 3 мянган рубль байсныг үзлэгээр илрүүлжээ. Түүнд хэрэг үүсгэн, шалгаж байна. Ийм их хэмжээний гадаад валюттай хүн яаж Монголын хилээр гарсан нь тодорхой бус байна.
скачать dle 12.0Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих