📅

Хараат эдийн засаг хавчигддаг нь “хууль”

🕔 2022/09/27 22:44

Монгол Улсын инфляцын түвшин өнгөрсөн сарын байдлаар 15.7 хувьд хүрэв. Энэ нь мэдээж Монголбанкны зорилтот түвшнээс давсан үзүүлэлт. Үнийн өсөлтийн суурь шалтгааныг судалж үзвэл талаас илүүгүй хувь нь биднээс хамааралгүйгээр зах зээлд үүсэж байна.
Учрыг тайлбарлавал гол асуудал нь манай улс үйлдвэрлэгч орон биш. Улсын хилээр импортоор орж буй бараа бүтээгдэхүүнд тухайн улсынх нь инфляц шингэчихсэн байдаг. Түүнийг нь бид худалдаж авдаг. Үндсэндээ хил дамнасан инфляцын хохирогчид болдог гэсэн үг.
Цар тахлын өмнө нийт инфляцын 30 орчим хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс бүрддэг байсан. Харин одоогоор нийт инфляцын 54 хувь буюу 8.5 нэгж хувийг импортын инфляц бүрдүүлж байна. Энэ нь дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүний үнэ савлагаатай байгаа, цар тахлаас улбаалсан улс орнуудын эдийн засгийн хямрал одоо ч үргэлжилсээр байгааг батална.
ҮСХ-оос гаргасан судалгаагаар дотоодын гол нэрийн бараа, үйлчилгээний үнийн өсөлтийг импортын орцоор авч үзвэл:
  • Сав, баглаа, боодлын үнийн өсөлтийн 79 хувь
  • Тавилга, хэрэгслийн 55 хувь
  • Гурил, гоймонгийн 72 хувь
  • Хувцас гутлын 45 хувь нь импортоос шалтгаалжээ. 
Иймээс үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад хүчин зүйлсийг тогтворжуулахын тулд худалдааны түнш орнуудтайгаа зөвшилцөх замаар уур амьсгалыг тэнцвэржүүлэх чухал байдаг. Тухайлбал манай улсын зүгээс ОХУ-ын Роснефть компанитай хэлцэл хийж, энэ оныг дуустал Аи-92 бензиний үнийг тонн тутамд 830 ам.доллароор худалдан авах тохиролцоонд хүрсэн. Гэвч ирэх оноос шатахууны үнэ нийлүүлэлттэй холбоотойгоор нэмэгдэж, үнийн өсөлтийг өдөөх эрсдэл байсаар байгаа.
Эцэст нь дүгнэхэд түнш орнуудтай тохиролцлоо ч дэлхий нийтийг хамарч буй хавтгайрсан хямралаас үйлдвэрлэл хөгжөөгүй орнууд хамгийн их хохирол амсаж байна. Иймээс л хараат эдийн засаг хавчигддаг нь “Хууль” гэж хэлдэг аж.

https://erennews.mn/article/56925
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?