📅

Д.Амарбаясгалан: Ерөнхий сайд бид хоёрын МУИС-ийн дипломд эргэлзэх хэрэггүй

🕔 2022/09/07 15:39

Д.Амарбаясгалан: Ерөнхий сайд бид хоёрын МУИС-ийн дипломд эргэлзэх хэрэггүй

 

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүнг танилцуулсан. Шалгалтаар багш нарын 59 мянган дипломыг шалгаснаас 442 диплом зөрчилтэй байгааг тогтоосон талаар мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор төрийн өндөр албан тушаалтнуудын боловсролын гэрчилгээг зөрчилтэй эсэхийг шалгах шаардлагатай гэдэг асуудал нийгмийн сүлжээнд өрнөөд байна. Тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нарыг Монгол Улсын Их Сургуулийг төгссөн эсэх асуудал олны сонирхлыг татаад байгаа.

Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Zarig.mn дээрх асуудлаар тайлбар өгчээ.

Тэрбээр “Ерөнхий сайд бид хоёр МУИС-ийг төгссөн нь үнэн. Заасан багш, хамт суралцсан ангийн нөхөд бий. Түүнээс гадна бичсэн дипломын ажил, сэдэв маань ч байгаа. Тиймээс үүн дээр ямар нэг эргэлзэх зүйл байхгүй. Яагаад гэвэл улсын бүртгэлд орсон, дипломын дугаар нь яаманд бүртгэгдчихсэн байгаа.

Бид хоёр 2009 оны зургаадугаар сарын 02-нд хамт тухайн үеийн МАХН-ын Хэрэг эрхлэх газарт газрын дарга нараар томилогдож байсан. Нэг нь инженер, нөгөө нь сэтгүүлч мэргэжилтэй хоёр хүн орж байлаа. Бид хоёрт улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах зайлшгүй шаардлага гарсан. Тэгээд МУИС-ийн хэрэгжүүлж байсан бакалаврын зэрэг хамгаалахаар МУИС-ийн программд хамрагдсан.

Боловсролын сайд уг асуудлыг хөндөж тавьсан нь маш сайшаалтай. Тийм ч учир дан ганц боловсролын салбарт биш, төр бүх түвшиндөө хяналт шалгалт хийх зайлшгүй шаардлагатай.

Бидний дипломыг зөвхөн биднээс үзэх биш боловсролын салбарын дипломын бүртгэлээс үзэх боломжтой. Нээлттэй байгаа” гэв.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?