📅

Төрийн гурван өндөрлөгийн зөвлөхүүдийн баг-1

🕔 2022/09/07 11:54

Төрийн гурван өндөрлөгийн зөвлөхүүдийн баг-1

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын зөвлөхийн багийг цувралаар танилцуулж байна.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд 11 орон тооны зөвлөхтэй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дүрэмд Ерөнхийлөгч зөвлөхүүдтэй байх бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар томилж, чөлөөлнө гэж заажээ.   Энэ удаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хэн хэн зөвлөдөгийг дэлгэрэнгүй хүргэж байна.

 

Ерөнхийлөгчийн зөвлөхүүд

Ахлах зөвлөх С.Лүндэг:  

С.Лүндэг нь Нийслэлийн 52 дугаар сургууль, ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургууль, АНУ-ын Страйерийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Өмнө нь УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, зөвлөх, шадар туслах,2020-2021 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллажээ.

 

Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал:

Д.Сүхбаатарын нэрэмжит II сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, Хууль зүйн сургуульд магистрын зэрэг, БНСУ-ын Күкминий их сургуулийн Хууль зүйн сургуульд докторын зэрэг хамгаалсан. МУИС-ийн Хууль зүйн сургуульд гадаад харилцааны мэргэжилтэн, Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дадлагажигч багш, ахлах багш, дэд профессор, Хууль зүйн сургуулийн дэд захирал, эрдэмтэн, нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.

 

 Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай:

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засгийн мэргэжлээр төгсөж, АНУ-ын Нью Йорк хотын Колумбын их сургуульд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг, 2021 онд МУИС-ийн Бизнесийн сургуульд докторын зэрэг тус тус хамгаалсан.Монгол банкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагч, Дэлхийн банкны төв оффисын Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт зөвлөх, Дэлхийн банкинд эдийн засагч,Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажилласан.

 

 Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр:

ХБНГУ-ын Дрезден хотын Бертольт Брехтийн нэрэмжит гимнази, Лайпциг хотын Штуудийн коллежийг төгсөж, 1999-2006 онд ХБНГУ-ын Дрезден хотын Техникийн их сургуулийг Америк судлал, философи, нийгэм, эдийн засгийн түүх чиглэлээр Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. Итгэмжит дипломат цолтой. Англи, франц, герман хэлтэй.

 

Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал:

МУИС-ийн Төрөлжүүлсэн тусгай сургалттай сургууль, МУИС-ийн Электроникийн инженер мэргэжлээр төгсөж, Физикийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Техникийн ухааны докторын зэргээ хамгаалсан, дэд профессор. 2019-2021 онд МУИС-ийн дэд захирлаар ажиллаж байсан.

 

 Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир:

Монгол хэл, бичгийн дээд сургуулийг Монгол-англи хэлний багш мэргэжлээр, МУИС-ийг Гадаад хэл, соёлын сургуулийн герман хэлний курс төгссөн. ХБНГУ-ын Боннын их сургууль болон МУИС-д хэлбичгийн ухааны магистрын зэрэг, Хэл зохиолын хүрээлэнд Хэл бичгийн ухааны докторын зэрэг, ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Нийгэм-соёлын антропологийн магистрын зэрэг, ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Антропологийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.

 

Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан:

Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, ЭМШУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсөж, 2013-2016 онд анагаах ухааны магистрын зэрэг, 2017-2020 онд докторантын зэрэг тус тус хамгаалсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн клиникийн профессор. Гэмтэл, согог судлалын үндэсний төвд их эмч, мэс заслын тасгийн дарга,ерөнхий захирал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал, МАН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байжээ.

 

 Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх:

1988-1998 онд “Хүмүүн” цогцолбор сургууль, 1998-2004 онд “Их засаг” олон улсын их сургуулийг төгсөж, 2014-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалсан. ЕТГ-ын  Зөвлөхүүдийн ажлын албанд референт, Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтэн мэргэжилтний салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

 

 Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо:

Дэслэгч генерал цолтой.  Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль, Цэргийн ерөнхий дээд сургууль, ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академи төгссөн. Боловсролын ухааны докторын зэрэг хамгаалсан. Батлан хамгаалахын их сургуулийн профессор, “Хүндэт доктор”.

 

Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү:

Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1 дүгээр сургууль, МУИС-ийг Ой зүйч мэргэжлээр төгссөн. 1995-1997 онд МУИС-д Ой судлалын ухааны магистрын зэрэг, 2009 онд БHСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд Ой, хүрээлэн буй орчин судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан. МУИС-ийн профессор.

 

Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээллийн техникийн сургууль, Хан-Уул дээд сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн. Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Сэтгүүл зүйн магистрын зэрэг хамгаалсан. Бизнесийн удирдлагын доктор, профессор. 2018 оноос АНУ-ын “Атлантик” олон улсын их сургуульд Бизнесийн удирдлагын пост-докторантураар суралцаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 172 (6904)

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?