📅

Сайдын суудалд улайрагсад

🕔 2022/08/29 16:28

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, Ж.Мөнхбат сайдын суудалд шунаад, санасандаа хүрэхгүй ихэд бухимдаж, МАН-ынхан руу их л том дуугарч байгаа бололтой.
МАН-ын УЗ-ийн шалгуураар бол дээрх нэр бүхий гишүүд парламентад хоёр байтугай удаа сонгогдсон, сайдаар ажилласан “давхар дээл”-ийн туршлагатай.
Гэвч МАН-ынхан тэднийг энэ удаагийн Засгийн газарт оруулахгүй гэдгээ илэрхийлсэн ч фракциараа хүч түрж, намын удирдлагуудынхаа эсрэг нэгдэнэ гэжээ.
МАН-ын УЗ-ийн зүгээс намын эрх ашгаас илүү улсын эрх ашиг, “Алсын хараа 2050” болон бусад том төслүүдээ хөдөлгөх зэрэг цаашдын бодлого, дараагийн сонгууль гээд хэтийн байдлаа төлөвлөж байгаа учраас хичнээн шаардлага хангасан эсэхээс үл хамаарч зарим сайдыг сонгох тухайгаа хэлэлцсэн байна.
Угаасаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар Сангийн сайд, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Засгийн газрын ХЭГ-ын даргаар ажиллаж байх үедээ хэн хэн нь өөрсдийн хэн бэ гэдгийг харуулчихсан. Товчхондоо чадвараа харуулаад зогсохгүй сайдаар ажиллачих чадамжгүйгээр баталчихсан. Тиймээс МАН-ынхан нийтлэг буюу Монгол Улсын төлөө бус өөрсдийн хүрээллийн төлөө ажиллаж, олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн учраас дахин Засгийн газарт багтаах боломжгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн байна.
Үнэхээр ч МАН хэдий үнэмлэхүй олонх байлаа гээд улсын эрх ашгийг тэргүүн эгнээн тавих зүйн хэрэг. Тиймээс дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж явдаг “давхар дээл”-нд дурлагсдынхаа шуналыг дарахгүй бол “Алсын хараа 2050” зэрэг хөтөлбөрүүд үгүй болж мэдэх л байх даа.
https://erennews.mn/
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?