📅

Мянган багш бэлтгэсэн ч багшлах хүчин хомс байна

🕔 2022/08/26 11:22

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд БШУЯ, нийслэлийн Боловсролын газраас их, дээд сургуулиудтай хамтран “Цэцэрлэгийн 765 туслах багш” бэлтгэн төгсгөлөө. Ингэхдээ МУБИС, “Отгонтэнгэр” их сургууль, “Гурван эрдэнэ” багшийн дээд сургуультай хамтран нийслэлд цэцэрлэгийн туслах багшаар ажиллах сонирхолтой элсэгчдийг бүртгэн сургажээ. Уг сургалтыг танхим, цахим хосолсон хэлбэрээр зуны улиралд буюу энэ оны зургадугаар сарын 6-аас наймдугаар сарын 20 хүртэлх хугацаанд хоёр ээлжээр зохион байгуулжээ.
МУБИС-ИЙН ДОТООД АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Н.МЯГМАРЦООЖ:
-Алсын хараа 2050”-д Монгол Улсын боловсролын шинэчлэлийг тодорхой үе шатуудад хуваасан хийхээр болсон. Эхний үе шатанд хэд хэдэн асуудлыг тусгасан байсны нэг нь бол боловсролд тэгш хамруулах явдал багтсан. Энэ хүрээнд сургуулийн өмнөх боловсролын бүх хүүхдүүд цэцэрлэгтээ хамрагдах ёстой. Засгийн газар болон төрийн зүгээс энэ боломжийг бий болгох тал дээр сүүлийн үед нэлээн анхаарч байна. Тэр дундаа Улаанбаатар хотод амьдарч байгаа хүүхдүүдээ цэцэрлэгт тэгш хамруулах асуудал дээр Засгийн газар ач холбогдол өгч байна. Энэ хүрээнд МУБИС болон бусад их, дээд сургуулиудтай хамтран энэ зун хоёр сургалтыг зохион байгуулсан. Ингэхдээ цэцэрлэгийн бүлгийн багшийн сургалтаар 330 суралцагч, туслах багшаар 765 хүн амжилттайгаар төгсгөлөө. Цэцэрлэгийн туслах багшийг бэлтгэх сургалтыг МУБИС 100 хувь цахимаар зохион байгуулсан. Сургалтад 30 гаруй эрдэмтэн, профессор багш нар хичээл зааж амжилттай төгсгөлөө.
Энэхүү сургалтууд маань зөвхөн нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан. Гэхдээ дараа дараагийн сургалтуудыг аль болох өргөн хүрээнд хийхээр төлөвлөсөн.
-Эдгээр багшийг бэлтгэснээр цэцэрлэгийн багшийн нөөц хангалттай бүрдэх үү?
-Яамнаас 2030 он хүртэл дунд хугацааны хөтөлбөр гэж гаргасан. Энэ дагуу 2030 он гэхэд шинээр 31 мянган багш бэлдэж байж Монголын боловсролын зах зээл багшаар хангагдана гэсэн тооцоо бий. Харин 2025 он гэхэд 22 мянган шинэ багшийг бэлтгэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, өнөөдөр бэлтгэгдсэн боловсон хүчнээ нэмэгдүүлэх шаардлагатай. Багш болох элсэгчдийн тоо буурч байгаа нь багшийн үнэлэмжийн асуудал болоод нийгмийн баталгаа байхгүйгээс шалгаалдаг. Энэ асуудлыг анхаарах цаг болсон гэв.
Сургалтыг төгссөн багш нарыг өөрийнх нь харъяаллын ойролцоо цэцэрлэгт ажлын байраар хангаж аж. Цэцэрлэгийн туслах багшаар төгсөгч Г.Амармэнд "Цэцэрлэгийн туслах багшийн сургалтад хамрагдсанаар ажлын байранд зуучилж өгч байгаад баяртай байна. Биднийг сургасан эрдэмтэн багш нартаа баярлалаа" гэж бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан юм.
             Б.Ундрам
https://news.mn/r/2581331/
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?