Хадгаламж, хувьцаанд хөрөнгө оруулахын сул тал
Нийгэм эдийн засгийн ороо бусгаа нөхцөл байдалд иргэд мөнгөө хэрхэн өсгөх, юунд хөрөнгө оруулах, яаж өгөөж хүртэх асуудал бэрхшээлтэй болж эхэлсэн.
Манай улсын санхүүгийн салбарт банкны систем жин дарж, толгой цохидог. Иймээс иргэд банканд хадгаламж нээн, хүүгийн орлого хүртэх хөрөнгө оруулалтын хэлбэр түгээмэл бий.
Сул тал.....
Одоогоор манай улсад хадгаламжийн хүү хамгийн ихдээ 10 хувь байна. Гэтэл инфляц 16 хувь хүрчихсэн. Тэгэхээр жилд 10 хувийн өгөөж аваад банканд хадгаллаа гэхэд инфляцын зөрүүнээс зургаан хувийн алдагдал хүлээнэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл мөнгөний худалдан авах чадвар жилийн дараа зургаан хувиар буурна.
Энэ мэт эрсдэл байгааг анзаарсан иргэд хадгаламж бус хөрөнгийн зах зээл сонирхох болжээ. Харин хувьцаанд хөрөнгө оруулахдаа өндөр ногдол ашиг өгдөг компанийг сонгох нь зөв. Ноогдол ашгийг жилийн 6-7 хувьтай гэж тооцвол хадгаламжийн хүүтэй дүйцэхүйц өгөөж авч чадна. Түүнчлэн хувьцааны ханш өсөх юм бол ноогдол ашиг дээр нэмж тооцогддог.
Сул тал......
- Хувьцааны ханш унах
- Хувьцаа эзэмшдэг банк дампуурах
Гэхдээ компани ямар нэг байдлаар дампуурлаа гэхэд зээлдүүлэгч, давуу эрхтэй хувьцаа эзэмшигчдэд өр төлбөрийг нь барагдуулсны дараа энгийн хувьцаа эзэмшигчид хөрөнгийг нь хувааж авдаг. Тэгэхээр муугаар бодоход дампуурсан ч хоосон үлдэхгүй. Ямар нэг хэмжээгээр нөхөн төлбөр авна гэж ойлгож болно. Гэсэн ч судалгаа хийх шаардлагатай.
Иймээс иргэд хувьцаа худалдаж авахдаа санхүүгийн эрсдэлийг тооцоолж, хөрөнгө оруулалтын талаар мэдлэг хуримтлуулах, зөвлөгөө авах хэрэгтэй. Ноогдол ашиг тараах эсэх нь тодорхойгүй, ханшийн өөрчлөлтгүй, үйл ажиллагаа нь тодорхойгүй компаниуд ч цөөнгүй бий.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих