Халх, Ойродын өвөг дээдэс Христ шүтдэг байсан уу?
Монголчуудын шүтлэгт овоо тахилга том гол байр суурийг эзэлдэг. Бурхан халдун, Отгон тэнгэр, Алтан овоо, Хан хөхий, Алтай таван богд гэх мэт нутаг нутгийн хүмүүсийн шүтээн болсон том овоонууд байдаг.
Хийморийн овоо, эрийн овоо гэх мэт овоонууд дээр жил бүрийн цагаан сарын шинийн нэгэнд уул овоо шүтлэгтэй эрчүүд очиж өглөөний нар харж хийморио сэргээх зан үйлийг хийж байна гэдэг бол бидний ген цусанд уул овоо гэдэг зан үйл угаас заяаж хэдэн 1000 жилээс бат шингэж үлдсэн. Түүнийгээ бидний бие сүнс байнга нэхэж байдгийг илэрхийлж байна.
Хөл хориотой цагаан сарын үеэр овоон доо гарч тахилга хийж чадахгүй болсон аав хүн хашаа дотроо овоогоо дүрсэлж хэрээс үүсгээд өөрийнхөө хүүг дагуулан овооныхоо тахилга ёс жаяг хийж байгааг дээрхи зураг дээрээс харж болно. Энэ үед эмэгтэй хүн зохиомол овоог тахилцаж болно Кристийн сүмүүд шиг загалмайгаа байшинд оруулаад ирсэнтэй адилхан утгатай юм.
Монголчууд бид овоогоо тойроод яваад байдаг боловч дээрээс харж төсөөлж байсан уу?. Цаг цагийн түүхэн уртад овоо томорсоор байдаг нь түүнийг хэдэн 1000 жилийн настайг илэрхийлж байдаг. Овоо бол Монголчуудын хувьд ариун сүм залбирлын газар юм. Овоогоо нар зөв тойроод ажил үйлс, ард үлдэж байгаа гэр бүлээ даатган "овооны их тандаа, олзны их мандаа" гэж чулуу өргөн явсаар овоог бид босгодог.
Томоохон овоонуудыг дээрээс харвал хэрээс хэлбэртэй байдаг байна. Дээрхи зураг дээр байгаа овоо бол голдоо нэг овоо бас 4 зүгт тарсан жижиг жижиг овоонуудтай байна. Үүгээр энэ овоо нь дээрээсээ нэмэх хэрээс тэмдэг үүсгэж байна. Хан хөхий хайрханы оройн шүтлэг овоо мөн хэрээс үүсгэж байгааг та доорхи зургаас олж харах болно.
Алтайн таван богд хайрханы овоо мөн хэрээс үүсгэж байгааг та харах болно.
4 зүгт тарсан 12 сан тавих суурь голдоо нэг өргөлийн суурь гээд Алтайн 13 сангийн суурь болж байна. Өвөрхангай аймгийн Хархорин сумын хажууд байх овоо мөн хэрээс үүсгэж байгааг харж болно. Мөн 4 зүгт тарсан 12 сангийн суурь голдоо өргөлийн 1 суурьтай нийлээд 13 болж байна.
Энэ овоонууд яагаад хэрээс үүсгэж 4 зүгт сунаж байрлаад байна вэ? Одоогийн Монгол улсын төв хэсэгт Хэрэйд гэж нэрлэгдсэн нэгэн улс олон зуун жилийн турш оршин тогтож ирснийг та мэддэг байж магадгүй. Хэрэв мэдэхгүй бол энд дарж уншина уу. Хэрэйд, Найман аймгийг Христийн Несторын урсгалтай байсан гэж олон эх сурвалж дээр бичигдсэн байдаг. Энэ тухай мэдээлэл өгч чадах холбоосуудыг энэхүү нийтлэлийн төгсгөлд оруулав.
Дээрхи зураг бол Монголын нууц товчооны өгүүлэмжтэй яг цав таардаг байна. Жишээ нь: Хэрэйд аймгийн удирдагч Тоор-ил ван зугтааж явахдаа Найман аймгийн харуулд алагддаг. Тэмүжиний эхнэр Бөртэ-г Мэргидүүд булаадаг. Тэмүжиний эцэг Есүхэй Татар аймгийн нутгаар өнгөрч байхдаа найр наадамд оролцож хор ууж нас бардаг. Хэрэйд улсын хаан Тоор-ил ван Туул, Орхон голоор нутаглаж байсан. Хамаг Монгол улсын удирдагч Есүхэй баатар гэх мэт.
Христын шашин гэхийг өндөр настангууд хэрээстийн шашин гэж дууддаг. Орос хэлэнд Хрест гэж хэрээст гэхтэй ойролцоо авайгаар дуудаг байна.
Тэгэхлээр Хэрэйд, Найман улсууд христ шашинтай гэдэг загалмайд хадагдсан хөндлөн мод шүтдэг бус өндөр уулын оройд газар дээр тэмдэглэсэн христ шиг хэрээс шүтдэг байсан байна.
Дээрхи зураг бол 1206 онд Их Монгол улс байгуулагдахаас өмнөх улсуудын байрлал бөгөөд их Монгол улс байгуулагдаад 200 гаруй жил оршин тогтноод эргэж задрахдаа Найман улсын суурь дээр Ойрод, Хэрэйд улсын суурь дээр Халх гэж эргэн задарсан байна.
Монголын эзэнт гүрний европ тивийн аян дайны тэлэлт нь барууны христ шашинтай улсууд бас лалын шашинтай улсуудын хооронд болж байсан загалмайтны аян дайнд нөлөөлөл үзүүлж эхэлсэн байдаг. Хүлэгү хааны баруун тийш хийсэн аян дайнд Христосын шашинтнууд холбоотон хамтрагч болж Сири, Багдадыг байлдан дагуулж байсан байдаг.
Доорхи зураг дээр байгаа 5 тэнгэрийн хэрээс нэмэх тэмдэг шүтэж байгаа бүхэн яг адилхан зан үйлээр шүтэж байдаг байна. Модоор хэрээс хийгээд шүтэх, чулуугаар хэрээс хийгээд шүтэх тэнгэр онол хувьд ижилхэн гэсэн үг юм.
Нэг овоог Тэнгэр овоо гэдэг. Нэг овоо дээр байрладаг модыг шон бус эхний зураг шиг хөндлөн хоёр мод хийх ёстой байдаг гэж настай хүнээс сонсож байсан. Тухайн үед ямар учиртай хэлж байгааг ойлгоогүй өнгөрсөн байж. Тэнгэр овооны дээрхи мод шон бус хэрээс байх ёстой байх.
Доорхи зураг дээр Монголчуудын гол шүтээн гэгддэг хас тэмдэг хэрээс тэмдэгнээс эхлэл авч үүсэж байгааг харж болно. Монголчууд 9-н тоо билэгддэг тэгвэл энэ 9 аялгуу Монгол хүний биед байж тахигдаж байдаг гэсэн утгатай юм. Гадаад хүмүүсийн биед 9 аялгуу байгаа болов тэд зөвхөн 5 гол тэнгэр ялгууг тахиж шүтдэг. Монголчуудын төөрөгдөл бол бурхан гэж ид шид байдаг түүнд өргөл өргөвөл сайхан болдог бус хүн өөрийн биеэ тахиж шүтэж явбал гэгээрэл олдог байна. Монгол бөөгийн ухаанд хэрээстийн онол хүртэл давхар багтаж явдаг гэсэн ойлголтыг зураг давхар өгөх байх. Бөө буулгаж шүтдэг хүн бол үлдсэн 4 тэнгэрийг тахиж чадаж байна гэсэн утгатай. Хэрэв бөө буулгадаггүй хүн хэрээс 5 тэнгэрийг тахиж байхад тэнгэр шүтэж байна гэсэн үг юм.
Дэмч аялгуу, Анд аялгуу, Засаг аялгуу, Эзэн эрх аялгуу 4 бол бөө зан үйлтэй хүний шүтлэгт хийгддэг. Дэмчийн өргөө, Андын өргөө гэх мэт бөөгийн бүлгүүд байгаа нь ийм учиртай. Барууны христ шүтдэг орууд бөө онгод буулгаж чаддагүй бас ийм учиртай үлдсэн 4 тэнгэрийг биеэр оруулж шүтэж чаддаггүй учир бөө онгод буулгаж чаддаггүй.
Сорхугтани Бэхи хатан бол Тулуй хааны эхнэр бөгөөд Хэрэйд улсын хааны дүү Жаха Хамбугийн охин юм. Мөнх, Аригбөх, Хубилай, Хүлэгү хаадыг төрүүлсэн эх, Чингис хааны дархан бэр юм. Сорхугтани бэхи нь 1252 оны гуравдугаар сард насан өөд болсон бөгөөд түүнийг Хятадын Ганьсу мужид байдаг христийн сүмд оршуулсан байна. Гэх энэ өгүүлбэрээс 4 хаадын эх хэрээст шүтлэгтэй бөгөөд Монгол гүрний төв хэрээст шүтлэгтэй байсныг илтгэж байна.
Есүхэй баатар буюу Тэмүжиний эцэг хамаг Монгол улсыг захирдаг байгаад хорлогдон нас барсан тул нэг хэсэг хамаг Монгол улс тарж бутарч дотоодын тэмцэлтэй байсан. Энэ үед Тэмүжин нас бага байсан байдаг. Хэрэйдийн Тоор-ил ван хаанаас Тэмүжин булган тахаа барьж тусламж гуйсан байдаг.
Монголын нууц товчоо дээр байх энэ хэсэг өгүүлэмжээс ойлгоход Чингис буюу Тэмүжин бага настай байхад Хэрэйд гэдэг улс ямар хүчирхэг байсныг харуулж байна. Зэргэлдээ байсан Мэргэдээс булаагдсан эхнэрийн эргүүлэн авч өгч, хамаг Монгол улсыг эмхэлж өгөөд Тэмүжинийг удирдагч болгож өгсөн байна. Дээрхи зураг дээр байх эхний өгүүлбэрээс “Туул голын Хар шугуйд нутаглаж байгаа ван хан Тоор-илд очиж өгүүлрүүн” гэдэг өгүүлбэрээс ван хаан Тоор-ил нь одоогийн Туул голын дагуу нийслэлтэй аймаг байсан гэдэг ойлгуулах болно.
Дээрхи түүхийн хэсэгийг яагаад оруулсан вэ гэвэл Монгол гүрний цөм хэсэг болох Хэрэйд, Найман улсууд хэрээст шүтлэгтэй байсан бөгөөд хэрээст шүтлэг гэхээр хэрээс модонд хадагдсан Есүс Кристийг шүтдэг биш өндөр хайрхан уулсын орой дээр хэрээс тэмдэглэж шүтдэг байсан байна гэдэг санааг зургийн хамтаар оруулж түүхэн бичвэртэй мөргөлдүүлэн тулгаж өгч байгаа юм. Тэд газар дээр тэнгэр өөд харуулан тэмдэглэсэн хэрээс дээрээ үеийн үед ингэж бишрэл шүтлэгээ үзүүлж өөрийн амь амьдралаа даатгаж ирсэн байна.
Христын зан үйл мөн ялгаагүй хэрээсэлж загалмай болгон 4 зүг заасан модоо тойрч төлөөний хүнээр удирдуулан тэнгэр эцэгтэй хүсэл зовлонгоо шивнэж амь амьдралаа даатгадаг байна. Нэг ялгаа бол Монголчууд хэрээст шүтлэгээ уулсын орой дээр хийдэг байсан бол. Христ шүтлэгтэнгүүд байшинд оруулж ирснээр эрэгтэй эмэгтэй хөгшин залуугүй бүгд залбирал үйлдэх боломжтой болсон байна. Христын хуучин гэрээ дээр Мосе ууланд гарч тэнгэр эзэнтэй уулзаад тэнгэр эзний зарлиг номлолыг уулнаас бууж ирээд Израильчуудад хэлээд байдаг тухай Библи уншсан бол мэдэх болов уу.
Байр байшинд шүтлэг хийснээс уул овоо дээрээ хэрээст шүтлэг хийвэл илүү их эрч хүч авах боломжтой. Монголчууд Овоон доо залбирах, христүүд сүмдээ залбирах хэлбэр зан үйлүүд адилхан байдаг байна. Монголчуудын хувьд уул овоонд эмэгтэй хүн очиж болохгүй гэдэг тухайн лус савдаг хорлол болох магадлалтайг залуу эмэгтэйчүүдэд анхааруулдаг. Харин Христүүд шиг шүтлэгээ байшин гэртээ оруулаад ирвэл хүн бүхэн залбирал үйлдэх боломжтой болж ирж байгаа юм.
Хэрэйд улсын газрын байрлалыг сайтар харсан бол Хар-Хорум хот Хэрэйд улсын газарт багтаж байгааг ойлгох болно. Хар-Хорум хотын хааны ордны гол хэсэгт бүрээ үлээж байгаа хөшөө байдаг. "Мөнгөн модны орой дээр бүрээ барьсан Ангель хэмээх тэнгэрийн элчийн дүрийг Вильгельм дархан урлан босгож модны доорхи газарт хүн далд орохуйц зоорь бэлдэн модны голоор Ангелийг хүртэл бас нэг цорго үйлджээ." Гэж эх сурвалж дээр бичсэн байна. Эх сурвалжийн ном зүй хэсэгт оруулав.
Дээрх өгүүлбэрт Ангель буюу Анжель Angel гэж бичигдсэн байгааг та анзаарсан бол angel гэдэг үг нь сахиусан тэнгэр гэдэг утгатай англи үг юм.
Тэгэхээр христ шашин шүтдэг барууны улсаас ирсэн уран дархан Хар-Хорум хотын голд Тэнгэрийн сахиус баримал барьж өгсөн байна. Энэ баримал тухайн Хэрэйд улсын болон их Монгол улсын хүмүүсийг шүтлэгт ихэд нийцэж байсан тул хотын төвдөө байрлуулсан байна. Сүхбаатарын талбай дээр Сүхбаатарын болон Чингис хааны хөшөө байдагтай адилхан юм.
Хэрээс шүтлэг нь бүх хүний биед байна өөрийн цээж дээр хэрээс зураад өөрийнхөө биеийн тэнгэртээ залбирч байгаа хэрэг юм. Хүнээс илүү мөчтэй болоод хэрээс үүсгэж залбираад байгаа бус хүн гэдэг өөрийн биеийн тэнгэртээ залбирал үйлдэж байгаа юм.
Овоо тахих заншил цагийн аясаар алдагдаж Түвэдийн шашны нөлөөнд орж уг үндсэн байдлаа бага багаар алдаж ирсэн байна. Гадаад улсад эрдэм ном сурч ирээд түүнийгээ нутагшуулна гээд манай Монголчууд үздэг шиг Түвэдэд сурсан лам нар тэр нутгаас сурсан зүйлсээ нутагшуулах гэж овоо тахилга чимэг гоёлыг өөрчилж Түвэд загвартай болсон байдаг.
Овоо тахих заншил тухайн овооны эргэн тойрон амьдарч буй ард иргэдийн эв нэгдлийг давхар илэрхийлэх нэгдмэл хүчийг илэрхийлдэг байсан байна. Овоо тахих зан үйлд ирэхдээ өрх бүр шуудай аргал гал асаах түлш бэлтгэж ирж овооны ойр зассан газарт байрлуулна. Овоон дээрээ золголт хийж нутгийн сонин хачин хуваалцдаг байсан байж.
Өрх бүр шар зүстэй хонины өвчүү бэлтгэж дээш харуулсан байдлаар дотор шар тос идээ гэх мэт өргөлд өргөх зүйлсийг бэлтгэж ирнэ. Хонины махаар тахил өргөх ёс Христын шашинд хүртэл байдаг. Мөн өрх бүр арц авч ирдэг байна.
Овоог тахих зан үйлийг толгойлогч нь өмнөх өдрүүдэд овоог зан үйлд зориулсан бэлтгэж цэвэрлэн гал асааж арц тавих санг тусгайлан бэлтгэсэн байдаг.
Бөө, лам биш мөртлөө уул овоогоо тахин шүтээд зөн билэг нууц авьяастай хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс уул овоо ус лусаа шүтсэнээр зөн билэг сэргээд байгаа юм.
Овоо гэдэг зүйл бол тухайн тэр нутгийн шүтлэг хийх газар ариун сүм байх ёстой юм. Овоог хогийн цэг шиг болгож таяг, архи, хогоо хаяад явдаг газар биш маш цэвэрхэн байх ёстой юм.
Монголчууд овоог христийн сүмүүд шиг цэвэрхэн авч явах ёстой юм. Овоо дээр байгаль шингэж болох зүйлийг өргөж тухайн нутгийн хүмүүс цэвэрлэн арчилж явах ёстой байдаг.
-----------------------------------
Дүгнэлт:
1990 оноос Монгол хүн шашин сонгож шүтэх эс шүтэхийг өөрөө шийдэх эрхийг олж авснаас хойш 30 гаруй жилийн хугацаанд Христын шашны урсгал Монголд томоохон байр суурийг эзлээд байгаа билээ. Тэдгээр христ шүтлэгтэнгүүд загалмайд хадагдсан христын загалмай шүтэхийн оронд уул овооны тахилгаа сэргээгээд зөв шүтээд явбал Христ шүтсэнтэй адилхан юм. Байшин дотор босгосон загалмай шүтэж байхаар Монголын уламжлалт хэрээст ёс жаяг уул овоогоо тахин зөв шүтээд явбал байшинд мөргөл үйлдсэнээс илүү эрчим хүч гэрэл гэгээрэл авах болно. "Ааваа намайг ашиглаач" гэж Христ сүмд хашхирч байхаар уугуул шүтлэг овоо тахилгаа зөв сайхан сэргээн шүтэж явах хэрэгтэй юм. 4 зүгтэй хэрээс үүсгэсэн овоонууд бүгд Христын сүмд хийдэг тэнгэр шүтэх онолтой яг адилхан Монгол аргаар ёс хийдэг байна.
Чингис хааны их Монгол эзэн гүрэн байгуулагдахаас өмнө байсан Хэрэйд, Найман улсууд бүгд Христын Несторын шүтлэгтэй байсан гэгдэж байгаа боловч тэр улсууд баруунд зорчоод номлол сураад ирсэн биш Монголчуудад анх уугуул тэнгэртэй харьцаж өргөл барьж өргөхдөө газар дээр тэмдэглэсэн хэрээст шүтдэг байсан байна. Онол болон арга хэлбэр адилхан учир Христын Нестор урсгалтай байсан гэж хэлэгдэх болж. Овоо тахилга гэдэг эртний зүйл Христын өмнөх эхлэл мөн адил овоо тахилга байсан байдаг.
Ашигласан эх сурвалжууд:
https://mongoliax.mn/read/post/6464650
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих