📅

Дархан хайрханы тахилга болов

🕔 2019/05/20 00:22
“Дархан Хайрхан”-ы тахилга зуны тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр боллоо. Энэ өдөр нь бурхан багшийн их дүйчин өдөр тохиосон юм. Уг тахилгыг аймгийн ЗДТГ-аас эрхлэн тус аймаг дахь “Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржаалин” хийд болон Шарын сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулдаг уламжлалтай.
11 дэхь жилдээ зохион байгуулж буй Дархан Хайрханы тахилгад Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, Шарын гол сумын засаг дарга Д.Амарсанаа болон нутгийн зон олон оролцлоо.
Тахилгат “Дархан Хайрхан” Улсын тусгай хамгаалалтад авах газар нутгийн бүрэлдэхүүнд орж бүртгэгдсэн, аймгийн тусгай хамгаалалттай газар юм.
Анх 2008 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дархан Хайрхан” уулыг тайх уламжлалыг сэргээж жил бүр тайж байхаар шийдвэрлэж хайрханаа тахих төр, шашны ёслолын ерөнхий журам, үлгэрчилсэн дэгийг батлаж хэрэгжүүлснээс хойш жил бүр тайж байгаа нь энэ юм” гэж аймгийн Засаг дарга С.Насанбат ярилаа.
Дарханы хайрханы тахилгын үеэр Хүчит 32 бөхийн барилдаан, 4 насны хурдан морины уралдаан болов.
Дашрамд тус хайрхан нь Шарын гол, Хонгор сумын хилийн заагт Хэнтийн нурууны салбар их уулсын хаяа “Их Дархан”, “Бага Дархан” гэсэн хоёр хэсгээс бүрддэг онгон дагшин уул бөгөөд далайн төвшнөөс 1239 м өндөр, 1560 га газар нутгийг хамарч оршдог.
Дархан Хайрхан уулыг энэ нутгийн ардууд болон 1704 онд байгуулагдсан “Мэргэн даяанчийн хийд”-ийн лам хуврагууд 300 жилийн тэртээгээс тахин тайж ирсэн түүхтэй аж. Энэ уул нь ой модтой, ховор ан амьтан, булаг горхитой, овоо тахилга бүхий байгалийн үзэмж бүрдсэн онцгой хайрхан юм.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?