ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ 11.8 ИХ НАЯД БОЛЖЭЭ
Арилжааны банкны нийт зээлийн үлдэгдэл III улирлын байдлаар татан буугдаад байгаа банкуудыг оруулж тооцсоноор 11.8 их наяд төгрөгт хүрлээ. Зээлийн үлдэгдэл өмнөх сараас 98 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн хэдий ч өнгөрсөн оны мөн үеэс 678 тэрбум төгрөгөөр буурсан байна. Зээл олголт саарч байгаа энэхүү нөхцөл байдлыг санхүүгийн тогтвортой байдлын тайланд дурдахдаа нэг талаас банкны салбарын эх үүсвэрийн өсөлт саарсан, нөгөө талаас банкууд эрсдлээс болгоомжлон зээл олголтоо багасгасан нь нөлөөлж байна гэж үзжээ. Системийн хэмжээнд зээлийн чанараар нь ангилвал татан буугдсан банкуудын үлдэгдлийг нэмж тооцсоноор нийт зээлийн 6.9 орчим хувийг хугацаа хэтэрсэн зээл бүрдүүлж байгаа бол 3.2 хувийг муу зээл эзэлж байгаа ажээ. Харин долоодугаар сарын байдлаар төгрөгийн чанаргүй зээлийн эзлэх хувь 5.5 хувь байхад валютын чанаргүй зээл 11.2 хувь байжээ. Зээлийн чанарын үзүүлэлтүүд буурч байгаагийн шалтгааныг эдийн засгийн таагүй нөхцөл байдал болон гадаад валютаар олгосон зээлийн чанар муудсан нь нөлөөлсөн гэж Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл үзжээ.
Зээлийн өрийн үлдэгдлээс зээлийн төвлөрлийг тооцвол үл хөдлөх хөрөнгө, бөөний болон жижиглэн худалдаа, барилга, боловсруулах үйлдвэрлэл, уул уурхайн салбарт төвлөрч байна. Энэ оны III улиралд бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн худалдан авалтын зориулалттай зээл хамгийн ихээр олгогдсон байна. Нийт 453.9 тэрбум төгрөгийн зээл энэ чиглэлээр олгогдож, нийт үлдэгдэл 1.6 их наяд төгрөгт хүрчээ. Үүний дараа барилгын салбарт олгосон зээл жин дарж байна. 356.9 тэрбум төгрөгийн зээл өнгөрсөн улиралд олгогдож барилгын салбарт олгосон зээлийн үлдэгдэл 1.5 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Санхүүгийн тогтвортой байдлын тайланд энэ оны эхний хоёр улирлын байдлаар банкуудын 40 том зээл нийт зээлийн 37.9 хувийг бүрдүүлж байгаа нь банкуудын нийт зээлийн чанар томзээлүүдийн чанараас их хэмжээгээр хамааралтай байгаа ажээ.
Өглөөний сонин

Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих