📅

Замын-Үүд, Эрээний эдийн засгийн бүс байгуулах хэлэлцээрийг баталлаа

🕔 2021/12/24 10:14



Монгол Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн /2021.12.23/ хуралдаанаар "Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг”-ийг соёрхон баталлаа.

Анх 2014 оны 08 дугаар сард Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах тухай Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 11 дүгээр сард БНХАУ-д айлчлах үеэр Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай санамж бичиг байгуулж, 2016 оны 05 дугаар сард Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсийн Ерөнхий төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулсан.


Улмаар уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор холбогдох яам агентлагуудын төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, судалгааны ажлууд хийгдэн, хоёр талын удаа дараагийн уулзалтуудын үр дүнд  "эдийн засгийн хамтын ажиллагааны бүc байгуулах техникийн болон эдийн засгийн бүрэн боломжтой” гэсэн дүгнэлт гарч  хэлэлцээрийг заалт нэг бүрээр нь хэлэлцүүлэн, зарчмын хувьд тохирч, 2019 оны 03 дугаар сард БНХАУ-ын Бээжин хотноо амжилттай үзэглэсэн. Улмаар 2019 оны 06 дугаар сард  хоёр улсын Засгийн газрын төлөөллүүд Бээжин хотноо гарын үсэг зурж баталгаажуулаад байсан юм. Мөн Монгол Улсын Засгийн газраас тус хэлэлцээрийг 2019 оны 07 дугаар сард соёрхон батлуулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсний дагуу ийнхүү батлагдаад байна.


Хэлэлцээрийн гол зорилго "Талууд Монгол Хятадын хил орчмын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг тус тус харилцан уялдаатай хөгжүүлэх,  хамтын ажиллагааны бүсэд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа болон  хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлснээр Монгол, Хятадын  найрсаг хамтын ажиллагааны жишиг бүс болгон хөгжүүлэх”-д оршиж байгаа юм.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?