📅

Ө.Энхтүвшин: Хууль нь 23 жилийн өмнө батлагдсан ч чөлөөт бүсийг хөгжүүлэх ажил өнөөдрийг хүргэлээ

🕔 2020/07/02 13:12

Монгол Улсын засгийн газар, Азийн хөгжлийн банк /АХБ/ хамтран "Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төсөл"-ийн 30 сая ам.долларын санхүүжилт бүхий зээлийн хэлэлцээрт АХБ-ны Монгол Улсын хариуцсан захирал Павит Рамачандран, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нар гарын үсэг зурлаа.

Харин "Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл"-ийн 26.4 сая ам.доллар, болон "Хоёрдогч хотуудын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл"-ийн 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд АХБ-ыг төлөөлж Павит Рамачандран, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар тус тус гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд Японы Элчин Сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Мацухаши Томоюүки болон холбогдох яамдын төлөөллүүд оролцсон юм.

"Эдийн Засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төсөл"-ийн хувьд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, бүс нутгийн болон олон улсын үнэ цэнийн сүлжээнд нэгтгэх, ажлын байрыг нэмэгдүүлэх болон худалдааны өртгийг бууруулахад хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм" хэмээн АХБ-ны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Раманчандран онцоллоо.

Энэхүү төслийн хүрээнд Замын-Үүд чөлөөт бүсийг хөгжүүлэх бөгөөд ингэхдээ чөлөөт бүсийн дэд бүтэц, түүнд шаардагдах байгууламжуудыг шинээр барих, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хангах болон чөлөөт бүсийн оновчтой менежментийг нэвтрүүлэх юм.

Энэ талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин "Монгол Улсын Шадар сайдын хариуцдаг нэг чухал асуудал бол чөлөөт бүс байдаг. Хууль нь 23 жилийн өмнө батлагдсан боловч чөлөөт бүсийг хөгжүүлэх ажил жил дамнаж удаашралтай байж ирсэн. 2017 оны 10-р сард миний бие Шадар сайдаар ажиллаж эхэлсэн эхний өдрөөс эхлэн чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх ажлыг урагшлуулахыг зорьсон.

Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөрш хоёр оронтой хийх эдийн засаг, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, цаашлаад дэлхийн бусад улс орнуудын зах зээлд эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чөлөөт бүсүүд чухал ач холбогдолтойг чухалчилж ажиллах шаардлагатай байна.

Тэр дундаа Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридорыг бий болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг дэмжих, бүсүүдийн захирагчийн албаны чадавхыг нэмэгдүүлэх, чөлөөт бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэх хэрэгцээ өндөр байна.

Иймд Дорноговь аймаг дахь Замын-Үүд чөлөөт бүсийг нээх асуудлыг онцгойлон анхаарч, АХБ-тай хамтран ийнхүү “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах төсөл” хэрэгжүүлэхээр тохирч, төслийн үйл ажиллагаа эхэлж байгаад сэтгэл хангалуун байна" хэмээн онцолсон юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.



скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?