Монгол Улс Хятадын талтай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын огтлолцлын цэгийг тохирчээ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замыг ирэх оны дундуур ашиглалтад хүлээн авна гэсэн товтой байгаа. Зам баригдсан ч Хятадын талтай хэрхэн яаж холбогдох асуудал харин тодорхойгүй өдий хүрсэн. Тэгвэл энэ асуудлаар тодорхой шийдэлд хүрсэн тухай өнөөдөр Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээллээ.
Тэрбээр "БНХАУ, Монгол Улсын хооронд төмөр замын огтлолцлын цэгийг нотоор солилцуулах асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлж, шийдвэрлүүллээ. Ингэснээр БНХАУ-аас өнгөрсөн долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Гашуунсухайт-Ганцмод боомтын энэ цэг дээр хоёр улсын төмөр замын огтлолцол байна гэдэг манай талын тавьсан саналыг хүлээн авсан төслөө ирүүлсэн.
Үүнийг Гадаад харилцааны яамнаас өнөөдөр Засгийн газраар хэлэлцүүлж Хятадын талаас тавьсан саналыг зөвшөөрөх гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгаснаар эрхзүйн бололцоо нээгдэж байна.
Ингэснээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хамгийн том улс төрийн шийдэл гарч жинхэнэ утгаараа "амилах" болж байна. Өөрөөр хэлбэл энэ зам эдийн засгийн эргэлтэд орж Монголын экспортын чухал урсгалыг хангахаар болж байна гэсэн үг.
Одоо нэгэнт хоёр улс Засгийн газрын түвшинд цэгээ тохирчихлоо. Ингэснээр тухайн аж ахуйн нэгжүүдийн хийж хэрэгжүүлэх ажил л үлдэх юм байна. Тухайлбал, нүүрсээ хаана шилжүүлэн ачих гэх мэт.
Өөрөөр хэлбэл"Чайна энержи", "Тавантолгой төмөр зам" гэсэн хоёр аж ахуй нэгж хэрхэн зохион байгуулах, ямар байгууламж барих, шилжин ачих ажилд ямар хүндрэл учрах вэ гэдэгт ажил хэргээ уялдуулан, тохиролцоод явна гэсэн үг юм байна.
Дашрамд хэлэхэд Энэ асуудал "7-8 жилийн турш шийдэогүй өдий хүрсэн гэдгийг Б.Жавхлан тодотгосон юм.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих