📅

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ын гишүүд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлын явцтай танилцлаа

🕔 2021/09/10 15:06
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Бат-Эрдэнэ  болон бусад холбогдох албан тушаалтнууд өнөөдөр /2021.09.09/ Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлын явцтай танилцлаа. 
         Тус үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлж байгаа томоохон логистик төслийн нэг бол төмөр замын төсөл юм” хэмээн онцолж төмөр зам ашиглалтад орсноор эдийн засгийн эерэг олон үр дүн  авчрахыг дурдаж байлаа.        Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт нь нийт 6 зөрлөг 2 өртөөтэй баригдах юм. Одоогоор нийт /дэлгэмэл урт/ 312.8 км төмөр замаас 211 км гол зам, 49 км өртөөний замыг угсраад байна. Мөн Гашуунсухайт өртөөний хэсгийн газар шорооны ажил 88.9%, ачилтын тойргын газар шорооны ажил 100% бүрэн дууссан.  Харин эрчим хүч, цахилгаан дамжуулах шугамын ажил 43.4%-тай, дохиолол холбооны ажил 15.6%-тай үргэлжилж байна. Тус чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил ирэх оны 07-р сард ашиглалтад орно. Мөн хөндлөн тэнхлэгийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замтай холбох ажил газар шорооны ажлаар эхлээд явж байна.


скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?