📅

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НУУЦ ҮЕ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

🕔 2016/04/29 14:03

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НУУЦ ҮЕ НЬ хамгийн богино нь 7 хоног,урт нь 21 хоног хүртэл байж болно.Нууц хугацаа нь дунджаар 9-11 хоногтой. Энэ үед өвчний эхний шинж тэмдэг болохцочмог халууралт нь 1-4 өдөр үргэлжилнэ. Үүнтэй зэрэгцэн дараах шинж тэмдэгүүд илэрдэг.Үүнд:

  • Нүдний салт үрэвсэх
  • Ханиалгах
  • Хамраас нус гоожих
  • Биесулрах
  • Цочромхойболох
  • Ууртайболох
  • Уйлагнах
  • Толгой өвдөх
  • Хоолны дур буурах
  • Нойр хямрах зэрэг шинжүүд илэрнэ.

Өвчний нууц үе буюу өвчний эмнэл зүйн шинж тэмдэг илрэхээс өмнөх үед та юуг анхаарах вэ?

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ:

  Харьяа дүүрэг, хорооны өрхийн эмнэлэгт үзүүлж, эмчээс зөвлөлгөө авна.

  Эмчийн зааврын дагуу витамин А болон бусад амин дэмүүд, эмийг хэрэглэнэ.

  Улаанбурханыэсрэгтовлолынвакциндхүүхдээ9 сартай, 2 настайд нь 2 удаа хамрагдсан  эсэхийг  шалгана.

  Нэмэлт вакцинжуулалтад хамрагдах эсэхийг эмчээс асууна.

  Хүүхдээ маш сайн ажиглаж, сайтар асарч сувилна.

  Хүүхдийн биеэр тууралт гарах шинж тэмдэг илэрвэл өрхийн эмч эсвэл ХӨСҮТ-д яаралтай хандана.

  Гэртээ чийгтэйцэвэрлэгээхийж, өрөөгөө байнгаагааржуулна.

  Хүүхдээ олон нийтийн газар дагуулж явахгүй байх, аль болох гэртээ асрах хэрэгтэй.

  Илчлэг сайтай хоол хүнс хэрэглэн, биеийн дархлааг дэмжинэ.

  Нууц үеийн хугацаанд бусдад халдвар тараахаас сэргийлэх

  Улаан бурханы талаар мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа зөвлөлгөө, мэдээллийг уншиж, дагаж мөрдөх

  Нууц үеийн хугацаанд шинж тэмдэг илэрвэл  өвчтөнг эрт тусгаарлах

  Дээрх эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах

  Нэмэлт дархлаажуулалтанд хамрагдах

УЛААН БУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИНЫ ТОВЛОЛ: 

  1. 9 сартайд 1 дэх тун,
  2. 2 настайд 2 дахь тун

ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛ ИХЭССЭН ҮЕД НЭМЭЛТ ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ХИЙНЭ. Засгийн газрын тогтоолоор нэмэлт вакцинжуулалтанд дараах хүмүүс хамрагдана. Үүнд:

  1. 18-30 насны өсвөр үе, оюутан залуучууд
  2. Цэрэгт алба хааж байгаа цэрэг
  3. Эцэг, эхчүүд нэмэлт дархлаажуулалтанд хамрагдах ёстой.

ТОВЛОЛЫН БА ТОВЛОЛЫН БУС ДАРХЛААЖУУЛАЛТ

Халдварт өвчний эсрэг дархлаажуулалт гэж халдварт өвчнөөс сэргийлэх, түүний тархалтыг хязгаарлах,өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах бэлдмэл хэрэглэх арга хэмжээний тогтолцоог хэлнэ.

"Заавал хийх дархлаажуулалт”гэж дархлаажуулах насны бүх хүнийг хамарвал зохих дархлаажуулалтыг хэлэх бөгөөд товлолын дархлаажуулалт гэж нэрлэнэ. Заавал хийх дархлаажуулалтыг Засгийн газраас баталсан үндэсний товлолын дагуу харьяа аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага, сум өрхийн эмнэлэгүүдэдхийгдэнэ.Дархлаажуулалтын үндэсний товлол /тоолол/ нь таны хүүхэд ямар вакцин, хэзээ хийлгэх ёстойг таньд хэлж өгөх лавлах юм.

ЗААВАЛ ХИЙХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ҮНДЭСНИЙ ТОВЛОЛ

ТОВЛОЛЫН БУС /НЭМЭЛТ/ ДАРХЛААЖУУЛАЛТ

Иргэн өөрийн хүсэлтээр дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг хэлэх бөгөөд товлолын бус дархлаажуулалт гэнэ. Халдварт өвчний эрсдэл өндөр улс оронд зорчих иргэн, ажил үйлчилгээний онцлогоос шалтгаалан тухайн ажил эрхэлж байгаа хүн холбогдох журмын дагуу дархлаажуулах бэлдмэлийг сайн дурын үндсэн дээр хийлгэж болно.

ТОВЛОЛЫН БУСААР ХИЙГДЭХ ВАКЦИН, БИОБЭЛДМЭЛ

  Сахуу татрангийн хоргүйсүүр

  В вируст гепатитын эсрэг вакцин

  А вируст гепатитын эсрэг вакцин

  Менингококкт халдварын эсрэг вакцин

  Томуугийн вакцин

  Улаанбурхан /улаан бурхан-гахайн хавдар-улаанууд/

  Тарваган тахлын вакцин

  Энгийн иммуноглобулин

  Боомын вакцин

  Боомын иммуноглобулин

  Татрангийн ийлдэс

  Шар чичрэгийн вакцин

  Гэдэсний балнадын вакцин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?