📅

Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаадаа хариуцлага тооцохгүй юм уу, Б.Мөнхбаатар сайд аа

🕔 2021/09/28 17:57

Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын дарга Ц.Ганхүүг 2021 оны есдүгээр сарын 15-ны Засгийн газрын хуралдаанаар ажлаас нь чөлөөлчихлөө.
Эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдож АТГ-ынхан яллагдагчаар татсантай холбоотойгоор ийнхүү өөрчилсөн бололтой юм. ГЗБГЗЗГ-ын даргаар зургаан жил гаруйн хугацаанд ажилласан Ц.Ганхүүг албан тушаалаа урвуулж, хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон гэх зэрэг үндэслэлээр шалгах болсон юм.
Мөрдөн байцаалтын ажлын хүрээнд 2021 оны наймдугаар сарын 26-нд гэрт нь болон албан өрөөнд нь нэгжлэг хийсэн байдаг. Улмаар “Морьтон групп”, “Инэл” ХХК, “Эфэс” сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагчийн нэг С.Мөнхбатыг ч Ц.Ганхүүд холбогдох хэрэгт шалгаж эхэлсэн юм.
Энэ шалгалтын хүрээнд Ц.Ганхүүгийнхээс 200 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют хураан авсан талаар өмнө нь мэдээлсэн. Ц.Ганхүүгийн хүү болон найз, садан төрлийнх нь хүмүүс барилгын компанитай бөгөөд тэрбээр албан тушаалаа ашиглаж тэдэндээ давуу байдал олгосон, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн мөрдөн шалгаж байгаа. Түүний хамаарал бүхий хүмүүс Зайсангийн ам дахь дархан цаазат бүсэд “Инэл зайсан виллаж”, “Чариот ресиденс”, “Морьтон ресиденс” зэрэг хотхон барьж ашиглалтад оруулсан бөгөөд тэдгээрийн газрыг олгоход Ц.Ганхүү албан тушаалаа ашиглан нөлөөлж зөвшөөрөл авсан гэж буруутгаж байгаа.
Барилга хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын даргыг ийнхүү хэрэгт шалгуулж байгаатай холбоотойгоор чөлөөлсөн нь ойлгомжтой. Тэгвэл эрүүгийн хэрэгт шалгуулан яллагдагчаар татагдсан Барилга, хот байгуулалтын яамны харьяа байгууллагын өөр нэг даргыг салбарын сайд Б.Мөнхбаатар нь хэрхэх бол.
БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төв төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Ц.Амарсанааг үндэслэлгүй хөрөнгөжсөн, эрх мэдлээ ашиглаж хамаарал бүхий аж ахуйн нэгждээ ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй зээл авсан гэх хэрэгт холбогдуулан нэлээн удаан хугацаанд шалгаж байгаа юм билээ. Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн, өөрөө үүсгэн байгуулсан “Их улс” гэдэг компаниараа дамжуулж тус сангаас 2017 онд 680 сая төгрөгийн зээл авсан байдаг. Уг мөнгөө зориулалт бусаар зарцуулсан хэрэгт шалгуулж буй бөгөөд ЖДҮХС-гаас зээл авсан улстөрчидтэй холбоотой дуулиан дэгдэхтэй зэрэгцээд уг зээлээ төлсөн гэнэ.
ЖДҮ-гийн хэргээс гадна Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанааг Хан-Уул дүүргийн Нүхтийн ам дахь хаусаа ямар эх үүсвэрээр авснаа тайлбарлаж чадаагүйтэй нь холбоотойгоор үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж байцааж байгаа юм байна.
Зургийн тайлбар: Зүүн гар талаас БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, ГЗБГЗЗГ-ын дарга  асан Ц.Ганхүү

https://livetv.mn/p/276837
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?