📅

Ус цэвэршүүлэх хуурамч төхөөрөмж зардаг компаниудыг цэгцлэх цаг болжээ

🕔 2016/04/23 20:00

Ус цэвэршүүлэх хуурамч төхөөрөмж зардаг компаниудыг цэгцлэх цаг болжээ

Саяхан цахимд нэгэн сонирхолтой бичлэг цацагдсан. Уг бичлэгт айлд зэрэг шахуу орж ирсэн ус цэвэршүүлэх төхөөрөмж зардаг хоёр компаний төлөөлөгчийг цэц булаалдаж бие биенээ муулан үгүйсгэж байгаа нь ил тод харагдсан. Хоёулаа ч өөрсдийнхөө бүтээгдэхүүний сайн мундгийг гайхаж сайрхацгаасан. Нэг нь Америкийн төхөөрөмж оруулж ирсэн гэнэ. Зах зээлд дунджаар 1.7-2.0 сая төгрөгний үнэтэй байдаг ус цэвэршүүлэх төхөөрөмжийг тэр айлд зарах гэсэн хоёр компаний төлөөлөл эцэстээ эрээгээ алдсан гэхэд болно. Хоёулаа л мэргэжлийн хяналт гээд төрийн эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авсан гэж байна.

Ус цэвэршүүлэх хуурамч төхөөрөмж зардаг компаниудыг цэгцлэх цаг болжээГэтэл МХЕГ-ынхан ус цэвэршүүлэх нэг ч компанид ямар нэгэн зөвшөөрөл батламж өгөөгүй гэж дараа нь мэдэгдсэн. Ус цэвэршүүлэх төхөөрөмж зардаг компанийхан электролиз болон ТНТ гэдэг тестэр маягийн шалгагч автомат багаж байнга авч явдаг гэнэ. Тэр багаж нь ямар ч усны бохирдлыг шууд тогтоодог ид шидтэй бололтой. Гэтэл лабораторийн нөхцөлд усны бохирдлыг тогтоох шинжилгээ доод тал нь 3-5 хоногт хийгддэг атал сэргэлэн нөхдүүд газар дээр нь усны бохирдлыг баталгаажаагүй автомат багажаар тогтоон хэрэглэгчдийг төөрөгдүүлсээр байна. Хоёр сая гаруйн үнэтэй ус цэвэршүүлэгчийг борлуулах ажиллагаа нь бараг л сүлжээний бизнестэй адилхан явагддаг. Компаний гүйцэтгэх ажлыг холбоо тогтоодог болон борлуулагчид нь гүйцэтгэнэ. Эдгээр компаниудад муухан лавлахаас ч олон тооны эмэгтэй оператор ажилладаг. Ус цэвэршүүлэх хуурамч төхөөрөмж зардаг компаниудыг цэгцлэх цаг болжээТэдний гол үүрэг нь хэрэглэгчид болох иргэдийн гар утсыг ямар нэгэн аргаар олж хэрэглээний усны бохирдлыг нь үнэгүй оношлох санал тавьж зөвшөөрүүлэх байдаг. Олонхи хүмүүс үнэгүй зүйлийг уриалгахан зөвшөөрөх тул борлуулагчид аппарат ус цэвэршүүлэгчээ бариад очдог. Очсон айл бүрийн хэрэглээний ус нь өнөөх автомат багажаар туйлын бохирдолтой бараг л шалбаагны усны хэмжээнд үзүүлэлт нь гардаг. Үүнд цочирдсон иргэн бэлэн барьж ирсэн ус цэвэршүүлэх төхөөрөмжийг нь суулгахаас өөр аргагүйд хүрдэг. Гэтэл уг төхөөрөмж усыг нь дэндүү "цэвэршүүлэн” ямар ч амьгүй болгодгоороо зэвтэй уснаас ч илүү хор хөнөөлийг хэрэглэж байгаа хүнд нь учруулдаг нь одоо тодорхой болж байна. Ус цэвэршүүлэгч усанд байдаг хүний биед хэрэгтэй ашигтай эрдэс бодис элементийг 100 хувь устгадгаараа дэндүү аюултай юм.

Харин хэрэггүй төхөөрамж шахсан компани хэдхэн сарын дараа татан буугдаад алга болдог тул хохирсон иргэд хэнд хаана хандахаа мэдэхгүй хаягддаг. Өдгөө хүмүүс ундны усандаа ихээхэн ач холбогдол өгч байгааг далимдуулан хуурамч сурталчилгаагаар "үхмэл” ус үйлдвэрлэгч төхөөрөмж зардаг компаниуд дэндүү олширчээ. Ихэнх нь Казакстаны иргэдийн байгуулсан компани байдаг гэнэ. Иймд энэ бүхнийг төрийн эрх бүхий байгууллагууд хяналтандаа авч үйл ажиллагааг нь шалгаж цэгцлэх цаг нэгэнт болжээ.

Б.Энхтөр

Сэрүүлэг сонин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?