📅

Л.Баттөр: 369 сорьцонд шинжилгээ хийхэд 39-д нь дельта хэлбэрийн мутаци илэрсэн

🕔 2021/08/13 13:43

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаархи хурлын үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр мутаци вирусийн талаар мэдээлэл өглөө.
Эерэг илэрч буй нийт тохиолдлын 10-20 хувьд нь ПСР-т суурилсан мутаци илрүүлэх шинжилгээг хийж байгаа. Долоо хоногийн нийт 369 сорьцноос 39-д нь дельта хэлбэрийн мутаци илэрсэн байна.
ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр "Батлагдаж буй тохиолдлын 10 орчим хувьд нь дельта хувилбар эзэлж байгаа юм байна дүйцүүлж ойлгоход болно. Харин Япон улсад долдугаар сарын 16-нд явуулсан 260 орчим сорьц явуулснаас эхний 38 сорьцын хариу ирсэн учраас өнөөдөр танилцуулж байна. Эдгээр 38 сорьц дунд альфа мутаци-32, Монголд үүссэн мутаци- 4, дельта мутаци- 2 илэрсэн" гэлээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?