Улсын аварга шалгаруулах НББ-ийн 19 дүгээр олимпиад боллоо
Энэ жилийн олимпиад нь Монгол Улсын гавъяат эдийн засагч, доктор Л.Дондогийн нэрэмжит болсноорооонцлогтой байлаа. Мөн багийн дүнгээр тэргүүлсэн сургууль нь дараа жилийн олимпиадыг зохион явуулдаг улалжлалын дагуу энэ жил хөдөө орон нутагт анх удаа Мандах бүртгэл дээд сургуулийн Дархан-Уул дахь салбар сургууль нь аймгийн ЗДТГ, ХААИС-тай хамтран зохион байгууллаа.
Нягтлан бодох бүртгэлийн улсын 19 дүгээр олимпиадад Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч Ц.Жигдэн, ММНБИ-ийн Хүндэт багш, Монгол Улсын Ардын багш Ж.Нямсүрэн, Монгол Улсын Гавьяат эдийн засагч, доктор профессор Р.Батжаргал нарын зочид хүрэлцэн ирж оюутнуудтай уулзалт хийн, үнэт сургаалаа хайрласан юм.
Олимпиад хоёр үе шаттайгаар хоёр өдөр үргэлжилсэн. Эхний өдөр онол, бодлоготой тест, бодлого, англи хэл зэрэг дөрвөн төрлөөр хувийн дүнгийн үзүүлэлтээр, хоёр дахь өдөр нь оролцогчид багаар ажиллаж 15 даалгаврыг гүйцэтгэсэн байна. Хувийн дүнгээр Мандах бүртгэл дээд сургуулийн Дархан-Уул дахь салбар сургуулийн оюутан А.Батдуулга тэргүүлж, Алтан медаль, нэг сая төгрөгийн эзэн болсон бол Мандах бүртгэл дээд сургуулийн оюутан Х.Соёл Мөнгөн медаль хүртэж, 700 мянган төгрөг, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн оюутан Э.Анарцэцэг Хүрэл медаль хүртэж, 500 мянган төгрөгөөр тус тус шагнууллаа. Багийн дүнгээр 754.5 оноогоор Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 727 оноогоор Мандах бүртгэл дээд сургуулийн Дархан-Уул дахь салбар, 712 оноогоор Мандах бүртгэл дээд сургууль тус тус эхний гурван байрыг эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо.