Д.Сумъяабазар: Гандан орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгоно
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн тухай авч хэлэлцсэн бөгөөд гарсан шийдвэрийн талаар Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцуулж байна. Тэрбээр "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь түүхэн өөрчлөлт гэж хэлж болно.
Улаанбаатар хотын 1.5 сая иргэний амьдрал, нийгэм, эдийн засагт томоохон ахиц авчирна гэж үзэж байгаа. Тодруулбал, эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, эрх зүйн шинэчлэлийг хийхэд түлхэц болно. Нийслэл хотыг олон төвт болгох, дагуул хотын бүтээн байгуулалтыг хийх зэрэг олон зүйлийн үндэс нь уг хууль юм.
Эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, эрх зүйн зохицуулалтыг хийх, засаглалын зөв реформыг хийх ёстой гэсэн байр суурьтай байна. Улаанбаатар хотыг хөгжүүлэхийн тулд нэг төвт хотоос олон төвт хот болгох хуулийн зохицуулалтыг хийсэн. Үүнийгээ дагаад дагуул хотын бүтээн байгуулалт эхэлнэ. Тухайлбал, шинэ нисэх онгоцны буудлын орчим "АРИ СИТИ" буюу Хөшигийн хөндийн цогцолбор төвийг байгуулахаар хуулийн төсөлд тусгайлан оруулсан. Мөн эдийн засгийн чөлөөт бүс болох зорилгыг давхар агуулж байгаа. 150 мянга орчим өрх байхаар төлөвлөж байгаа.
Гандан хийд орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгох тогтоолыг Засгийн газраас гаргасан. Гандан хийдийг автомашингүй бүс болгоход онцгой анхаарах ёстой бөгөөд тухай орчныг уламжлалт хэв маягаа хадгалсан аялал жуулчлалын төв болгох ёстой гэж хотын удирдлагууд үзэж байгаа" гэв.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих