
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "Сансарын "KFC”
хоолны газар буу гаргаж танхайраад байна” гэсэн мэдээллийг 2018 оны
арванхоёрдугаар сарын 08-ны 05:50-д хүлээн авчээ. Дуудлагын дагуу шалгахад
тус зоогийн газарт БЗД-ийн II хороонд оршин суух хаягтай "Э” /40 настай
эрэгтэй/ согтуурсан үедээ хийн буу гаргаж хоолны газрын ажилтнууд болон
үйлчлүүлэгч нарыг айлган сүрдүүлж танхайрсныг таслан зогсоож ПБ-4-2 маркын хийн
гар буу, хоёр ширхэг сумны хамт хураан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн
хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Unuudur.mn
скачать dle 12.0