📅

Хүмүүс өлсгөлөнгөөс болж үхэж байна

🕔 2023/06/16 16:11

Хойд Солонгосын иргэдийн BBC агентлагт өгсөн ярилцлагаас үзэхэд тус улсын нөхцөл байдал 1990 оноос хойших хамгийн муу үедээ хүрсэн талаар шинжээчид онцолж байна. BBC-ийн сурвалжлагчийн мэдээлж буйгаар “Хойд Солонгос 2020 онд хилээ хааснаар, хүнс тэжээлийн ханган нийлүүлэлт тасарсан. Мөн ард иргэдийн ахуй амьдралд тавих хяналт, хязгаарлалтаа илүү чангатгасан” гэжээ.
Харин Пхеньяны зүгээс иргэдийнхээ эрх ашгийг үргэлж тэргүүнд тавьж ирсэн гэж мэдэгдсэн байна.
BBC агентлагийн сурвалжлах баг Daily NK байгууллагын тусламжтайгаар Хойд Солонгосын гурван энгийн иргэнээс нууцаар ярилцлага авч чадсан бөгөөд тэд “хил хааснаас хойш өлсөж үхэх вий эсвэл дүрэм зөрчсөнийхөө төлөө цаазлуулах вий гэж айдастай амьдарч байна” гэж ярьжээ.Түүнчлэн тэдний нэг нь Пхеньян хотод гурван гишүүнтэй гэр бүл гэртээ өлсөж үхсэн талаар ярьсан  байна.
Хойд Солонгос 26 сая хүнийг хоол тэжээлээр хангах боломжгүй улс бөгөөд 2020 оноос хойш Хятадаас нийлүүлдэг байсан үр тариа тасарснаар нөхцөл байдал хүндэрчээ.
Эх сурвалж: BBC
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?