📅

Хоригдлууд хугацаанаасаа өмнө суллагдсан шүү...

🕔 2023/06/13 09:30

“Хоригдлуудыг хугацаанаас нь өмнө суллажээ” гэх мэдээлэл цацагдах агшинд “Яана аа, гэмт хэрэг ихсэх нь дээ” гэх бодол зурсхийдэг болж.
Тийн бодохоос ч аргагүй юм. Хугацаанаасаа өмнө суллагдсан, засаршгүй этгээдүүд дахин гэмт хэрэг үйлдээд буцаад өргөст тор бүхий харуул хамгаалалттай, онцгой объектод “тухалж” засгаар тэжээлгээд хэвтдэг.
Хугацаанаас нь өмнө суллах энэхүү “ШАГНАЛ”-ыг хоригдлуудад яагаад заавал олгох ёстой гэж... Нөгөөтэйгүүр  “ЭНЭ ХЭН БЭ” гэдгийг нь харж, ар гэр, ах дүү амраг саданг нь хүртэл сайтар мэдэж, тэднийх нь зүгээс тухайн этгээдэд нөлөөлж чадах эсэхийг нь бүрэн судалж тогтоосны үндсэн дээр мөн хэргийнх нь санкцаас шалтгаалж сулладаг баймаар.
Товчхондоо бол дэлхий нийтийн жишгийг дагаж байна гээд хоригдлын дотоод хүнийг нь таньж чадалгүйгээр үтэр түргэн суллаж, сулласныхаа дараа хараа хяналтгүй шахам орхисноос гэмт этгээдүүдэд хэрэг үйлдэх боломж олгож бусдыг хохироосоор байна гэсэн үг.  
Өнгөрөгч Баасан гарагт 116 хоригдлыг хугацааных нь өмнө сулласан тухай  мэргэжлийн байгууллагаас мэдээлсэн. Энэ нь нэг талаараа бусдад сэрэмжлүүлж буй гэж хэлж ч болно.
Хэдийгээр “Бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, “Ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй”, “Ногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн” гэх зэргээр олныг айдаст автуулахааргүй, аядуу зөөлөн тодотгол хийж байгаа ч нийгэмийн сэтгэл зүй нэг л айдас хүйдэстэй  байгаа нь нууц биш.
Тийм дээ ч айл гэр, албан байгууллагад “За цаана чинь хоригдлууд суллагдсан гэсэн шүү. Болгоомжтой байгаарай...” гэх анхааруулгыг үр хүүхэд, ажилтан албан хаагчдадаа сэрэмжлүүлдэг.
Уг нь бол цэргийн албаныханд буюу хил дээр алба хаагсдад хугацааны шагнал гэж 3.5 жил алба хаахад 5 жил алба хаасантай дүйцүүлэн олгодог.  Тэгвэл хоригдлуудад яагаад тийм эрх олгох ёстой гэж...

https://erennews.mn/article/60438
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?