"Хэвтэрт орж, ар гэртээ хаяагдсан эмэгтэй улсаас асрамжийн газар гуйлаа"
Б.Алтанчимэг нь нуруу нугасны менингит өвчнөөр оношлогдож, хэвтэрт ороод хоёр жил болж байна. Гэвч энэ хугацаанд түүнд нөхөн сэргээх эмчилгээ хийн асрамжийн газар, эмнэлэг олдоогүй ба ар гэр нь ч хаяад явжээ. Өнөөдрийг хүртэл түүнд тусалж дэмжих ганц хүн нь эгч нь байсан ба бага охинтойгоо хамгийн сүүлд гурван сарын өмнө уулзсан байна.
Тэрбээр: "Өнгөрсөн жил хашаа гэрээ зараад тэр мөнгөөрөө асрагч авч өөрийгөө харуулсан хэсэг зуур. Одоо бол айлын хашаанд амьдарч байгаа. Надад тусалдаг ганц хүн бол миний эгч. Өнгөрсөн жил ухаан алдаж унаад, халдвартын эмч нар миний нуруу нугаснаас ус авсан гэсэн тэрнээс хойш бөгсөн бие мэдээгээ алдсан. Миний том охин ажил хийгээд, аавыгаа дагаад явсан.
Том охин 21-тэй, бага охин 11-тэй. Миний хүүхдүүдэд буруу байхгүй. Нийгэм ямар байгаа билээ. Том охин минь дүүгээ хараад л ажлаа хийгээд амьдарч байгаа. Надад нэг удаа тусалсан.
Миний нөхөр байсан хүн бол одоо надтай хамаагүй. Үйлийн үр чинь энэ гээд хаяад явсан. Эгчийнх нь ганц хүсэх зүйл бол улсын эмнэлэгт л үзүүлэх байна. Хүмүүс минь туслаач гэж гуйж байна" гэлээ.
Түүнд туслах хандивын данс: 5018630798 \ Алтанчимэг \
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих



















































































