📅

Б.Эрдэнэбаярыг 6 сая төгрөгөөр торгожээ

🕔 2023/04/07 16:16

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэбаярыг хахууль авсан гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сая төгрөгөөр торгох ял шийтгэв.
Мөн түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял оноожээ.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга асан Б.Эрдэнэбаяр нь дээрх албан тушаалыг хаших хугацаандаа өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй ашиг сонирхлын үүднээс БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Д.Батмөнхөөр Богдхан уулын Дархан цаазат тусгай хамгаалалттай газарт байрлах Залаатын аман дахь 0.35 га газрын ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулсан. Энэ үйлдэлдээ Д.Мөнх-Эрдэнэ, Б.Ганбаяр нараас 20 сая төгрөгийн хахууль авчээ.

https://tsahiur.mn/n/s/14092
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?