Дарханд улаанбурханы нэмэлт дархлаажуулалтанд 18-30 насны 23681 хүн хамрагдана
2016 оны 4 дүгээр сарын 1-ны 17:00 цагийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт: Улаанбурхан өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаа 65, үүнээс эрчимт эмчилгээнд 6 байна. Хэвтэгсдээс хүүхэд 52 буюу 85.2%, том хүн 9 буюу 14.8% байна. Нас баралт 6 бүртгэгдээд байна.
Дархан сумын хэмжээнд улаанбурхан өвчнөөр өвчилсөн 1668 тохиолдол бүртгэгдсэнийг насны ангилалаар авч үзвэл:
- 0-11 сар 191/11.5%
- 1-4 нас 59/3.5%
- 5-9 нас 77/4.6%
- 10-14 нас 161/9.7%
- 15 настай 77/4.6%
- 16-24 нас 702/42.0%
- 25-44 нас 390/23.3%
- 45-49 нас 1/0.06%
- 50-54 нас 4/0.2%
Тахарын албаны цагдан хорих байранд байсан 2 хүн улаанбурхан өвчнөөр өвдөж халдвартын тасагт хэвтсэн байна.
ХӨСҮТөвөөс ирүүлсэн албан тоотын дагуу улаанбурханы нэмэлт дархлаажуулалтанд аймгийн хэмжээнд 18-30 насны 23681 хүн хамрагдахаар судалгаа гарсан байна. Дархлаажуулалтыг ирэх 5 дугаар сард хийхээр төлөвлөсөн байна.
ХӨСҮТөвөөс тархвар судлаач, эмнэл зүйн буюу хүлээн авах тасгийн эмч нар ирж нэгдсэн эмнэлгийн хүүхэд, халдварт, яаралтай тусламжийн эмч, ӨЭМТ, СЭМТ, хувийн хэвшлийн хүүхдийн эмнэлгийн эмч, МХГ, ОБГ-ын эмч мэргэжилтэн сургалт зохион байгуулж, улаанбурханы өвчлөлийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцан, зөвлөмж, чиглэл өгчээ.
Аймгийн Засаг даргын Улаанбурхан өвчний эсрэг хариу арга хэмжээ авах тухай 2016-03-31-ны А/73 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зөвлөмжийг шалгуур үзүүлэлтийн хамт гаргаж 33 аж ахуй нэгж байгууллагуудад тараажээ. Энэ ажлын хүрээнд үүрэн телефоноор иргэдэд улаанбурхан өвчнөөс сэргийлэх мессеж илгээх, теливизүүдээр зөвлөмж шторкыг цацаж байгаа аж.
Эх сурвалж: Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс