📅

Г.Сүхболд нарын таван хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

🕔 2020/11/03 19:32
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Сүхболд нарын таван шүүгдэгчид холбогдох хэргийг хоёр өдөр хянан хэлэлцэж дараах шийдвэрийг гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /хууль сахиулагч үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон/ буюу шүүгч агсан Л.Бямбаа хорих 461-р ангид хоригдож байхдаа амь насаа алдахад хариуцлага алдсан гэх хэрэгт Г.Сүхболд нарт яллах дүгнэлт үйлдэж хүргүүлсэн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 02, 03-ны өдрүүдэд хянан хэлэлцлээ. Улмаар шүүхээс “шүүгдэгч нарын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон” гэсэн хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж “гэмт хэргийн шинжгүй“ үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?