📅

Шинзо Абэ залгамжлагч нь тодортол албан үүргээ гүйцэтгэнэ

🕔 2020/08/28 17:24

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эрх баригчи Либерал-ардчилсан намын удирдлагад албан тушаалаасаа огцрох төлөвлөгөөтэй байгаагаа мэдээлсэн талаар Kyodo агентлаг мэдээлжээ. Түүнчлэн Абэ шийдвэрийнхээ талаар эрх баригч эвсэлд багтах "Шинэ Комэйто" намын удирдлагуудад мэдээлсэн байна.
 
Улс төрч эрүүл мэндийн шалтгаанаас болж албан тушаалаа орхихоор болсон талаарх шийдвэрээ тун удахгүй хэвлэлийн хурал зарлан мэдээлнэ гэж эх сурвалж мэдээлжээ. Түүнчлэн Ерөнхий сайд залгамжлагчийг сонгох хүртэл албан үүргээ гүйцэтгэхээр болсон байна. 
Энд дуулгахад, Шинзо Абэ Японы Либераль-ардчилсан намын дарга юм. Тэрбээр 2012 оноос хойш Ерөнхий сайдын албан тушаалыг улиран хашиж байна. Анх 2006-2007 онуудад Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан юм.
 
Өдгөө 65 настай Абэ Японы түүхэн дэх хамгийн залуу тэргүүн бөгөөд тэрбээр улс төрийн ертөнцөд алдартай гэр бүлд төржээ. Абэгийн өвөө Нобусукэ Киси Японы Ерөнхий сайдаар ажиллаж байсан бол эцэг Абэ Синатро нь Гадаад хэргийн сайдын албыг хашиж байв. Харин Шинзо Абэ 1982 онд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан эцгийнхээ нарийн бичгийн даргын албанд томилогдсоноор улс төрийн карьераа эхлүүлсэн байна. 

Г.Бямбасүрэн
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?