📅

У.Хүрэлсүх Хойд Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг шийдэхээр Япон явна

🕔 2018/12/06 15:10

"Япон, Монголын Засгийн газар Монголын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын уулзалтыг ирэх долоо хоногт Токио хотноо зохион байгуулахаар ажиллаж байна" гэж "Ройтер" агентлаг мэдээллээ. 

Уулзалтын гол зорилго нь Хойд Солонгостой ойр харилцаатай Монгол улсаар дамжуулан, Хойд Солонгост хуйлгайлагдсан иргэдийн асуудлаа шийдэх юм гэж тус агентлаг мэдээлсэн байна.

Ерөнхий сайд Шинзо Абэ хулгайлагдсан иргэдийн асуудлыг хурдан шийдэх гэж хүсч байгаа бөгөөд Монгол улс зуучлалын үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаа юм. Өнгөрсөн 9-р сард ОХУ-д болсон олон улсын форумын үеэр Абэ Монголын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж, энэ талаар ярилцан, тохиролцоонд хүрсэн гэнэ. 

"У.Хүрэлсүх өнгөрсөн зун, намар Улаанбаатарт Япон, Хойд Солонгосын албаны хүмүүсийн уулзалтыг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн" гэж "Ройтер" агентлаг онцолсон байна.
Хойд Солонгос нь 1977-1983 оны хооронд Японы иргэдийг хулгайлан, нутагтаа аваачиж байснаа хүлээсэн. Японы Засгийн газраас 17 хүн хулгайлагдсан гэж албан ёсоор тогтоосон байдаг ч зарим мэдээгээр 80, 100 хүн гэсэн тоо байдаг билээ. 

Ub.life


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?