📅

МИАТ-ийн хөлөгт мэндэлсэн ихэр охид насан туршдаа үнэ төлбөргүй ниснэ

🕔 2020/08/13 12:04

МИАТ ТӨХК-ийн Боинг 767-300 агаарын хөлөгт буюу 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 аяллын нислэгийн үеэр хоёр ихэр охид мэндэлсэн нь МИАТ компанийн түүхэнд тодоор бичигдэх баярт үйл явдал болсон билээ. Ихэр охид маань Хар тэнгис, Сочи хотын орчим 10100м-ийн өндөрт 18:30 – 18:45 минутад төрсөн юм.
Эх, хүүхдүүдийн бие сайн, өнөөдөр тусгаарлалтын хугацаа дуусаж ХӨСҮТ-ээс гарч байна.
МИАТ ТӨХК агаарын хөлөгт мэндэлсэн ихэр охид болон ээжид нь компанийн нислэг үйлддэг бүх чиглэлд насан туршдаа үнэ төлбөргүй нисэх эрхийн бичиг гардууллаа.
Манай агаарын хөлөгт ихэр охид мэндэлсэн явдал МИАТ компани төдийгүй дэлхий нийтэд анхны тохиолдол болж байна.
12605 12607 12608 12609
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?