📅

Хэнтий аймаг дахь ээлжит хэл ам татсан бүтээн байгуулалт ИХ ХУРАЛДАЙ ОРД

🕔 2020/08/10 14:06
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 оны 8-р сарын 26-ны өдөр Хэнтийн аймгийн Биндэр суманд Монгол төрийн “Их Хуралдай” орд өргөө цогцолборын барилгын ажлын шав тавих ёслол болж байсан бол өнөөдөр тус байгууламжийг харсан хүмүүс ихээхэн шүүмжилж байна.

Хэл ам татлаад буй тус байгууламжийн ёслолын ажиллагаанд тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, УГЗ, уран сийлбэрч Д.Төртогтох, Монгол төрийн “Их Хуралдай” орд өргөө цогцолборын төслийн багийн удирдагч Н.Батбаяр, Төслийн гүйцэтгэгч “Мөнх өргөө” ХХК-ийн захирал Б.Батхишигт нар оролцож байсан түүхтэй.

Монгол төрийн “Их Хуралдай” орд өргөө цогцолборыг бүтээн байгуулахад хоёр тэрбум орчим төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна. Цогцолборын гүйцэтгэгч компаниар “Мөнх өргөө” ХХК ажиллаж, 2019 онд багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажилласан бөгөөд тус ажлын эхнийг дүгнэлтийг цахим орчинд хүмүүс аль хэдийнэ өгөөд эхэлжээ. 
 Dorgio.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?