Би ийм л хүн биш, илүү сайн сайхан хүн болохыг хичээдэг
Би ийм л хүн байгаагаар минь хайрла, байвал бай гэж ирээд л агсам тавьдаг улс их байх.
Олон жилийн өмнө би үргэлж өдөр бүр биш ч тамхи татдаг байв. Тэр муухай зуршлаа хаяад 10-аад жил болох гэж байна.
Тамхинаас гарна аажуухан хаяна гэж байсангүй, нэг л өдөр буюу хүүгээ олоод муу зуршлаа хаяж гээе, өөрчлөлт хийе хэмээн шийдэж муухай тамхинаас шууд шүд зуун гарч билээ.
Хүүгээ төрүүлсний дараа айхтар таргалсан. 48, 55 кг аас дээш гарч үзээгүй явсан би бүр 70 кг болтлоо жин нэмж өөрийгөө ч танихааргүй болсон юм .
Юм гэж их сонин шүү.Хамгийн ойрын эгч минь, найз минь гэж бодож санаж байсан хүн тэгэхэд тэр үед
-Миний дүүд тарган нь ёстой гоё зохиж байна өдий насанд мах мираатай нь дээр гэж ирээд л болж өгвөл тарган чигээрээ үлдээхийг ихэд хүсэж өдөөж байнга сайшаан магтаж байж билээ.Худлаа ч хамаагүй магтаалд дуртай хүмүүсийн нэг байсансан бол өдий насанд буяны тарга, би тарган биш хөвсгөр, намайг туранхай байхад чи авч суусан, чиний хүүхдийг гаргаад би ийм болсон гэх зэргээр бусдад буруугаа чихдэг хүүхнүүд шиг байсан бол тэр чигээрээ үүрд үлдэх байв.
Учир нь 37 наснаас хойш жирэмсэлсэн эмэгтэй хүн таргалвал тэр чигээрээ үлдэх магадлалтай байдаг гэж эрүүл мэндтэй, холбоотой ном сонин суддалгаагаар тогтоогдсон байдаг юм байна билээ.
Монголд байхдаа юм л бол " Баасан" ахын төрсөн өдөр тэмдэглэчих гээд байдаг байв.
Харин Америкт ирсэн 15 жилийн турш " Баасан " ахын төрсөн өдөр гээчийг тэмдэглэхээ болиод, сонирхохоо ч байгаад удаж байна.
Амьдралд хэрэггүй зуршлуудыг өөрөө эхэлж хаяж байж , өөрчлөгдөж байж бусдыг ялангуяа үр хүүхдийнхээ өмнө өөрийгөө хэрхэн ялж өөрчлөгдөж байгаагаа харуулж байж л сургаж заана гэж би боддог.
Би чиний насан дээр чухам мундаг, туранхай байлаа гээд л үнэн худал өнөө л юмаа яриад суудаг эх эцгүүд их.
Байлаа гэх өнгөрсөн цаг биш, байна гэх одоо цаг хамгийн чухал.
Өөрөө ямарч муу муухай наад захын зуршлаа хаяж чадахгүй байж л үглэж яншиж, би ийм л хүн чи надад таарсангүй, таарах ёстой мэтээр тулгагсад бол ухаан хэрэгтэй газар ухаанаа ашиглаж хэрэглэж чаддаггүй чадваргүй тийм л хүмүүс байдаг.
Ухаантай юм бол батал. Хий ,харуул .Би үр хүүхэддээ ч өөртөө ч ингэж л хэлдэг.
Чи харуулж чадахгүй бол би 1000 ухаантай, би ийм л хүн гээд чарлаад ямар хэрэгтэй юм бэ?
Залхуурч, уурлаж тогоо шанагаа чулуудаж шидлэлгүй өдөр бүр баяр хөөртэй янз бүрийн хоол хийж, шинээр сурч, хааяа өөрөө зохиож хийж 2 хүүхэд минь амттай байна , гээд 3 уулаа ширээгээ тойрон амтархан идэж 2 үртэйгээ элдвийг ярьж хөөрөлдөж, гэр орноо гялалзуулж цэвэр цэмцгэр сууж, дуртай юмаа " сараачиж" суух нь миний хувьд хамгийн их аз жаргалаа.
ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих