📅

Монгол ингэний сүүний гайхамшигаас

🕔 2020/08/03 09:20

Монгол тэмээ (Camelus bactrianus) буюу ингэний сүү нь бусад малын сүүнээс лейцин, изолейцин, метионин зэрэг уургийн амин хүчлүүд, В,С аминдэм, кальци, фосфор, кали зэрэг эрдэс бодис их хэмжээгээр агуулдаг бөгөөд эхийн сүүтэй хамгийн ойролцоо малын сүү учраас хүүхдийн тэжээл, эмчилгээ, сувилгаа эрүүл мэндийн зориулалтаар хэрэглэхэд тохиромжтой.
Ингэний сүү нь хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сэргээн идэвхжүүлж, тамир тэнхээ биеийн чалхыг үтэр түргэн сайжруулдаг төдийгүй элэг, цөс, бөөрний ужиг архаг өвчнүүдийг анагаан эмчилдэг, ялангуяа дотор усан хаванг маш хялбар хөөж, зүрх судасны үйл ажиллагааг идэвхжүүлдэг онцгой увидастай.
Мөн хүний бие мах бодийн бодисын солилцоог асар ихээр эрчимжүүлж маш хялбар шингэдэг учир түүнийг хүссэн хэмжээгээр их ууж /өдөрт 5-20л/ болдог цорын ганц ундаа төдийгүй зүрх судасны үйл ажиллагаанд нэн эерэг нөлөө үзүүлэн цусны их даралтыг буулгаж хэвшүүлдэг эмчилгээ сувилалын ач холбогдолтой. (Copy)
Элсэн далайн хөлөг онгоц болсон Монгол тэмээгээ магтан дуулж, дэлхийн энд гаргах цаг асуй.
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?